А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Засгийн газрын эсрэг МАН-ын байр суурь үргэлжилсээр
Парламент дахь Монгол ардын намын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байгааг онцлон шүүмжиллээ. УИХ-аас томилогдсон хэрнээ ажлынхаа талаар парламентад эргэн мэдээлдэггүй, нууцалдаг гэх шүүмж багагүй гарлаа. Тухайлбал, “Чингис” бондоос 1.5 тэрбум ам.доллар Монгол Улсын дансанд орж ирсэн гэсэн боловч энэ мэдээллийг бидэнд өгөөгүй, УИХ-ын гишүүдэд хаалттай байдаг гэв. Мөн “Самурай” бондоос 50 сая ам.доллар алга болсон эсэхийг тодруулаагүй аж. МАН-ын тооцооллоор Монгол Улсын өр зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрчихээд байгаа боловч Сангийн сайд Ч.Улаан “Даваагүй” гэж хариулахдаа үндэслэл, задаргааг тайлбарлаагүй гэнэ. Үүнээс гадна Засгийн газар бүтцийн байгууллагуудаа хариуцлагажуулахыг сөрөг хүчний хувьд удаа дараа шаардсан ч тоохгүй байгаа аж. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцохоос аргагүй гэдгийг МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар хатуу байр сууринаас мэдэгдлээ. Товчхондоо өнгөрсөн онд Ерөнхий сайдыг огцруулах тухай шаардлагаа үргэлжлүүлэхээр болсон бололтой. Хэрэв гүйцэтгэх засаглалын тэргүүн солигдвол Засгийн газар тэр чигтээ шинээр зохион байгуулагдах учиртай гэдгийг хашир улс төрийн хүчин мэдэж буй нь тодорхой.

0 Сэтгэгдэл