А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
АНД НӨХДИЙН ХАЛУУН СЭТГЭЛ ДЭЭР АРД ТҮМНИЙ ХАНДИВ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
“Ардчилал” сонины анхны эрхлэгч, Ардчилсан хувьсгалын анхны 15 алтан хараацайн нэг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаад сайхан сэтгэлийн тус хэрэгтэй болсон талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэрээр 2008 оноос хойш баруун түнхний үрэвслээр өвдөж, таягтай явдаг болоод байгаа юм. Түүний өвчин хэдийгээр амь наснаас холуур ч гэсэн эцсийн шатандаа орвол хүний хөдөлгөөнийг хорьж, хөдлөх аргагүй болгодог заналт өвчин ажээ.
Анд найзынхаа аюулт өвчинтэй ганцаараа тэмцэж байгааг хараад зүгээр суухыг хүсээгүй ардчиллын анхдагчид “Анд нөхдийн халуун сэтгэл” уулзалтыг зохион байгууллаа. Тэд анд нөхөр С.Амарсанаадаа сэтгэлийн дэм өгч, эмчилгээнийх нь зардалд нэмэр хандив өгөхийн зэрэгцээ залуу цагийн дурсамжаа сэргээн хууч хөөрч, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 10 жил нүүр учраагүй найзууд хүртэл энд уулзаж, хуучин цагаа дурссан энэ сайхан уулзалтыг “Анд нөхдийн халуун сэтгэл” нэрээр нь цаашид жил бүр зохион байгуулахаар ч болжээ.
“Ингээд хүнд өвчин тусчих юм гэж цэл залуухан 25 насандаа бодоогүй, төрийн төлөө л явсан даа. Бид тэр үед нийлээд дуугаа өргөхөд төрийн эрх мэдэлтнүүдэд үг маань хүрдэг, нэгнээ унахад түшээд авдаг олуулаа байсан бол одоо ч цөөрч дээ. Нэгнийхээ араас нь харамсан гуниглах биш, амьд мэнд байхад нь тусалдаг байцгаая” хэмээн нөхдөө уриалж, халуун сэтгэлээр найздаа туслах партизанууд үнэхээр энэ амьдралдаа хиргүй тунгалаг сэтгэл, гэгээн мөрөөдлөөр холбогдсон нь илт. Хувьсгал тэмцлийн жилүүдэд олон зуун мянган монголчуудын хүсэл зоригийг өвөрлөн алхаж байсан найзуудын хэн нь хэн бэ гэдэг нь 25 жилийн дараа алган дээр тавьсан мэт ил болжээ. Хүний сайныг ханилан байж танина гэдэг.
Найз нөхдийн дан ганц халуун сэтгэлээр аливаа өвчин эдгэрдэг байсан бол МоАХ-ны анхдагчид хэзээ ч өвчин зовлон гэдгийг үзэхгүй байх байсан биз. Гэвч амьд явах өдрүүд мөнгөөр хэмжигдэх болсон өнөө цагт хагалгааны 40 гаруй сая төгрөгийг дан ганц журмын нөхөд бүрдүүлнэ гэдэг хүндхэн даваа. Тийм ч учраас андыгаа гэсэн халуун сэтгэл, “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаагийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэхийг сониныхоо зүгээс уншигч олноосоо хүсч байна.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ерөөс чөлөөт нийгмийн эрх, эрх чөлөөг бидэнд авч ирсэн Ардчилсан хувьсгалын анхдагчид цөөрсөөр л байна. Эдүгээ цагийн энэ эрх чөлөөт нийгмийг өөрийн гар биеэр бүтээн босголцсон тэдний гавьяаг мартах учиргүй. Дуугаа нэгтгэвэл сэтгэл нэгддэгийн жишээг харуулж чадсан тэдний төлөө бидний дуугарах цаг одоо иржээ.
“Ардчилал” сонины анхны эрхлэгч, Ардчилсан хувьсгалын анхны 15 алтан хараацайн нэг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаад сайхан сэтгэлийн тус хэрэгтэй болсон талаар өмнө мэдээлж байсан билээ. Тэрээр 2008 оноос хойш баруун түнхний үрэвслээр өвдөж, таягтай явдаг болоод байгаа юм. Түүний өвчин хэдийгээр амь наснаас холуур ч гэсэн эцсийн шатандаа орвол хүний хөдөлгөөнийг хорьж, хөдлөх аргагүй болгодог заналт өвчин ажээ. Анд найзынхаа аюулт өвчинтэй ганцаараа тэмцэж байгааг хараад зүгээр суухыг хүсээгүй ардчиллын анхдагчид “Анд нөхдийн халуун сэтгэл” уулзалтыг зохион байгууллаа. Тэд анд нөхөр С.Амарсанаадаа сэтгэлийн дэм өгч, эмчилгээнийх нь зардалд нэмэр хандив өгөхийн зэрэгцээ залуу цагийн дурсамжаа сэргээн хууч хөөрч, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 10 жил нүүр учраагүй найзууд хүртэл энд уулзаж, хуучин цагаа дурссан энэ сайхан уулзалтыг “Анд нөхдийн халуун сэтгэл” нэрээр нь цаашид жил бүр зохион байгуулахаар ч болжээ.
“Ингээд хүнд өвчин тусчих юм гэж цэл залуухан 25 насандаа бодоогүй, төрийн төлөө л явсан даа. Бид тэр үед нийлээд дуугаа өргөхөд төрийн эрх мэдэлтнүүдэд үг маань хүрдэг, нэгнээ унахад түшээд авдаг олуулаа байсан бол одоо ч цөөрч дээ. Нэгнийхээ араас нь харамсан гуниглах биш, амьд мэнд байхад нь тусалдаг байцгаая” хэмээн нөхдөө уриалж, халуун сэтгэлээр найздаа туслах партизанууд үнэхээр энэ амьдралдаа хиргүй тунгалаг сэтгэл, гэгээн мөрөөдлөөр холбогдсон нь илт. Хувьсгал тэмцлийн жилүүдэд олон зуун мянган монголчуудын хүсэл зоригийг өвөрлөн алхаж байсан найзуудын хэн нь хэн бэ гэдэг нь 25 жилийн дараа алган дээр тавьсан мэт ил болжээ. Хүний сайныг ханилан байж танина гэдэг.
Найз нөхдийн дан ганц халуун сэтгэлээр аливаа өвчин эдгэрдэг байсан бол МоАХ-ны анхдагчид хэзээ ч өвчин зовлон гэдгийг үзэхгүй байх байсан биз. Гэвч амьд явах өдрүүд мөнгөөр хэмжигдэх болсон өнөө цагт хагалгааны 40 гаруй сая төгрөгийг дан ганц журмын нөхөд бүрдүүлнэ гэдэг хүндхэн даваа. Тийм ч учраас андыгаа гэсэн халуун сэтгэл, “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаагийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэхийг сониныхоо зүгээс уншигч олноосоо хүсч байна.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ерөөс чөлөөт нийгмийн эрх, эрх чөлөөг бидэнд авч ирсэн Ардчилсан хувьсгалын анхдагчид цөөрсөөр л байна. Эдүгээ цагийн энэ эрх чөлөөт нийгмийг өөрийн гар биеэр бүтээн босголцсон тэдний гавьяаг мартах учиргүй. Дуугаа нэгтгэвэл сэтгэл нэгддэгийн жишээг харуулж чадсан тэдний төлөө бидний дуугарах цаг одоо иржээ.
Хандивын данс: С.Амарсанаа, Худалдаа хөгжлийн банк 495055641
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
МАРТЫН 08
ЗӨВ ШҮҮ
2014.02.17
























