Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
АЛДАРТ ЭХИЙН МӨНГИЙГ 25-НААС ОЛГОНО
Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11-11төв” өнгөрсөн долоо хоногт иргэдээс 934 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл хүлээн авчээ. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийн нэмэгдэл, “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан нь цөөнгүй байв. Уг асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар “Нийгмийн халамжийн тэтгэвэр МУЗГ-ын 2014 оны 16 дугаар тогтоолоор энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 115 мянган төгрөг болж нэмэгдсэн. Мөн Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52.8 мянган төгрөг болгож нэмэгдүүлэн тогтоосон. Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг энэ сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ” гэсэн хариулт өгчээ. Мөн амины орон сууц худалдан авах болон орон сууц барьсан иргэдийг жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, зээлд хамрагдаж буй байрны талбайн хэмжээг нэмэх талаар санал ирүүлжээ. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д амины орон сууц худалдан авах иргэдийг хамруулах, инженерийн дэд бүтцэд холбогдсон өөрийн өмчлөлийн газарт амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдийг зээлд хамруулах чиглэлээр судалгаа хийж буйг Барилга, хот байгуулалтын яамнаас хариулжээ. Мөн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж буй орон сууцны талбайн хэмжээг нэмэхээр ярилцаж байгаа гэнэ.
Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11-11төв” өнгөрсөн долоо хоногт иргэдээс 934 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл хүлээн авчээ. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийн нэмэгдэл, “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан нь цөөнгүй байв. Уг асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар “Нийгмийн халамжийн тэтгэвэр МУЗГ-ын 2014 оны 16 дугаар тогтоолоор энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 115 мянган төгрөг болж нэмэгдсэн. Мөн Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52.8 мянган төгрөг болгож нэмэгдүүлэн тогтоосон. Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг энэ сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ” гэсэн хариулт өгчээ. Мөн амины орон сууц худалдан авах болон орон сууц барьсан иргэдийг жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, зээлд хамрагдаж буй байрны талбайн хэмжээг нэмэх талаар санал ирүүлжээ. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д амины орон сууц худалдан авах иргэдийг хамруулах, инженерийн дэд бүтцэд холбогдсон өөрийн өмчлөлийн газарт амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдийг зээлд хамруулах чиглэлээр судалгаа хийж буйг Барилга, хот байгуулалтын яамнаас хариулжээ. Мөн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж буй орон сууцны талбайн хэмжээг нэмэхээр ярилцаж байгаа гэнэ.Б.Билэг
0 Сэтгэгдэл
























