Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Бүтээн байгуулагч залуус спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө
Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оны бүхий л үйл ажиллагаагаа “Залуусаа нэгдье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 4-5-ны өдрүүдэд монголд анх удаагаа “Бүтээн байгуулагч залуус” Спорт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү санаачлагыг МЗХ-ны дэргэдэх “Авто замчин залуучуудын холбоо”, “Залуучуудын спортын хороо” дэмжин ажиллах юм. “Спирт үү, Спорт уу” аяны хүрээнд явагдаж байгаа уг өдөрлөгийн зорилго нь бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа залуучуудаа урамшуулан сурталчлах, тэднийг танилцуулан нөхөрлүүлэх, уялдаа холбоог нь сайжруулах, спортлог байж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Өдөрлөгийн үеэр Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам гэсэн дөрвөн яамны салбаруудаас болон төрийн болон, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдээс баг болон хуваагдаж сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн спортын төрлүүдээр өрсөлдөнө.
Мөн Шинэчлэлийн Засгийн газраас 2014 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооноос бүтээлч залуусаа дэмжин “Залуучуудын Хөдөлмөрийн Бирж”-ээрээ дамжуулан олон мянган залуусыг бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож ажилтай, орлоготой байлгах боломжийг бүрдүүлэхээр “Ажлын гараа” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд 21 аймаг есөн дүүргийн ажилгүй залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж бэлтгэн зам, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарын бүтээн байгуулалтад оролцуулахаар бүртгэж эхлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг zun.mn , myf.mn сайтуудаас авна уу.

0 Сэтгэгдэл