Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Нийслэлийн онцгой комисс сэрэмжлүүлж байна
Сүхбаатар
аймгийн Онгон, Наран сумдын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий
өвчний сэжиг илэрч 2014 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр уг өвчний онош мөн
болох нь Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабраторийн
шинжилгээгээр батлагдсан. 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар
нийтдээ 127 үхэр өвчилснөөс 104 үхрийг устгаад байна.

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, Нийслэлийн онцгой комиссын даргын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2014 оны 2-р сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалыг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу зээр гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг онц халдвартай өвчин юм.
Шүлхийн үүсгэгч нь А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн 7 ийлдсийн хэвшилтэй, вирус юм.

Бүх төрлийн гэрийн тэжээвэр болон зэрлэг салаа туурайтан тухайлбал үхэр хонь, ямаа, тэмээ , усны үхэр, цагаан зээр, хар сүүлт, цаа буга, зэрэг амьтад мэдрэмтгий. Газар зүй цаг уур, мал аж ахуйг хөтлөх арга ажиллагаа, хүн амын сэтгэл зүйн онцлог зэрэг олон хүчин зүйлийг харгалзан дэлхийн улс орнуудад шүлхийтэй тэмцэхэд 6 төрлийн арга хэрэглэдэг. Харин манай орны хувьд өвчтэй, өвчилсөн, өвчилж болох бүх малыг толгой дараалан устгахын тулд нядалгаа хийх, эргэн тойрны нь малыг хамран вакцинжуулах арга хэмжээ авдаг байна.
Иймд онцын шаардлаггүй бол дээрхи аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг нийслэлийн иргэдэд СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт /70144007,70144003, 96650638/ яаралтай мэдэгдэхийг Нийслэлийн Онцгой комиссоос АНХААРУУЛЖ байна

0 Сэтгэгдэл