Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Витамин С хорт хавдрыг ч эмчилнэ
Витамин С-г их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдрын эмчилгээнд ч тустай болохыг саяхны нэгэн судалгаа харуулжээ. Гэхдээ энэ нь өдөр тутамдаа витамин C уугаад бай гэсэн үг хараахан биш гэнэ. Витамин С-г тариагаар хийх нь хорт хавдрын өвчтэй хүмүүст хийдэг химийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж байгаа нь хулгана дээр хийсэн туршилтаар батлагджээ. Тийм ч учраас витамин С нь хорт хавдрын эсрэг аюулгүй, үр дүнтэй хамгийн гол нь өртөг багатай эмчилгээ болж чадна гэж судлаачид хэлж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдарт сайн нөлөөтэй байгаа нь харагджээ. Уг нь, витамин С-г хорт хавдрын эсрэг эмчилгээнд үр дүнтэй байна гэдгийг 1970-аад онд нээж, өвчтөнд эм хэлбэрээр уулгаж байсан ч ингэж хэрэглэхээр хүний бие витаминыг нь тэр дор нь ялгаруулж хаячихаад байгааг сүүлд олж мэдсэн юм. Харин тариагаар хийсэн тохиолдолд хүний эрүүл эсийг гэмтээхгүйгээр өвчтэй эсийг устгаж чадаж байгаа нь тогтоогджээ.

1 Сэтгэгдэл
Б.Мандуул
Манайхан нийтлэл бичихдээ эх сурвалжийг заавал тавьж баймаар юм. Эх сурвалж нь үл мэдэгдэх зүйлд хэн итгэх билээ.
2019.01.16