Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Хөрөнгө орлогын мэдүүлгээ цахимаар, цаасаар зэрэг бөглөнө
Төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах хугацаа дуусахад тав хоног үлдээд байна. Мэдүүлгээ ирүүлэх явц, нөхцөл байдал ямар байгаа талаар АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг хүлээн авч дуусах хугацаа дөхлөө. Явц ямар байгаа бол?
-Өнгөрсөн оны байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгийн жагсаалтад 57 мянга орчим хүн хамрагддаг байсан бол энэ жил 47 мянга гаруй албан хаагч мэдүүлэх юм. Өмнөх жилийн мэдүүлэг 99.9 хувийн бүрдүүлэлттэй байсан. Харин одоо АТГ-т шууд мэдүүлэх хүмүүсийн 50 хувь, эрх бүхий албан тушаалтнаар/ЭБАТ/ дамжуулах иргэдийн мэдүүлэг 70 гаруй хувьтай явна. Төрийн албан хаагч бүр АТГ-т шууд мэдүүлдэггүй, өөрийн байгууллагын ЭБАТ-д мэдүүлгээ өгөөд, түүнийг нь нэгдсэн тайлан болгож манайд ирүүлдэг юм.
-ХОМ-ийг цахимаар хүлээн авч байгаа. Үүний давуу тал юу вэ?
-Цахимаар мэдүүлэг өгөх нь хугацаа хэмнэх давуу талтай. Жишээ нь, цаасаар мэдүүлэг өгөхөд орон сууц, машинаа зарж борлуулаагүй, шинээр худалдаж аваагүй, өөрчлөлт ороогүй хүн бол бүгдийг нь шинээр давтаж бичдэг. Харин цахимаар мэдүүлэг бөглөхөд өөрчлөлтгүй хүн өмнөхөө сонгоод л явуулчихна. Мэдээж цалингийн, тэтгэмжийн мэдүүлгээ жил бүр бөглөнө.
-Урьд нь, хөрөнгө орлогын мэдүүлэг бүрдүүлэхэд гарсан хүндрэл, нийтлэг дутагдал юу байсан бол?
-Гол анхаарах зүйл нь цахим хэлбэрээр ХОМ авдаг болсонтой холбоотой. Тухайлбал, албан хаагч өөрийн албан ёсны цахим хаягаар мэдүүлгээ илгээнэ. Түүнээс гадна цаасан хувилбараар л мэдүүлэх ёстой. Яагаад гэхээр, цахим гарын үсэгний баталгаажилт гэдэг зүйл одоохондоо баталгаажиж, хууль нь гараагүй. Гэтэл үүнийг зарим хүн цахимаар өгчихөд л болох юм гэж үзээд, цаасан хувилбараа нөхөж өгөхөөр хоцорсонд тооцогдох тал бий. Гэхдээ манай байгууллагаас ЭБАТ-уудад долоо хоног бүр тодорхой мэдээлэл өгч, цаг гаргаж байгаа. Сургалтын үр дүнд энэ жил алдаа, дутагдал харьцангуй бага гарах болов уу. Мөн АТГ-ын мэргэжилтнүүд орон нутаг, нийслэлийн байгууллагад очиж сургалт зохион байгуулсан. Ер нь, хоёр дахь удаа цахим хэлбэрээр мэдүүлэг авч байгаа болохоор албан хаагчид өмнөх алдаагаа давтахгүй байх.
-Хугацаа дуусахад долоо хоног үлдсэн байхад 70 орчим хувьтай байгаа нь хангалттай үзүүлэлт үү?
-Манайхан цагийг нь тулгаж дуусгадаг зантай болохоор сүүлийн хугацаа дөхөх тусам хандалт ихэсдэг. Одоогийн байдлаар манай вэб сайтад өдөртөө л 6000 хүн хандаж байгаа. Нөгөө талаас ЭБАТ-ууд ажилтнуудынхаа мэдүүлэг, мэдээллийг аваад, нэгтгэж тайлагнадаг болохоор бага зэрэг цаг ордог. Хүмүүс нэг зүйлийг нь орхисон, дутуу бөглөсөн байвал засуулахаар буцаадаг учраас жаахан цаг зарцуулдаг байх. Жишээ нь, албан хаагчид хадгаламжтай байлаа гэхэд түүнийхээ хүүгийн орлогыг задалж бичилгүй орхичих нь бий. Нөгөөтэйгүүр, албан хаагчид мэдүүлгээ бөглөхөд ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл байвал 70112468, 70112469 гэсэн хоёр утсаар лавлаж болно. Байнгын ажиллагаатай утасны операторууд хангалттай зөвлөгөө, мэдээлэл өгнө.

0 Сэтгэгдэл