Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
БАРУУН АЙМАГТ ЗАМ ДАВАА ХААГДАЖ БОЛЗОШГҮЙ
Өнөөдрөөс эхлэн 14-ний өдөр хүртэл цаг агаарын урьдчилсан төлвөөс харахад ихэнх нутгаар хүйтэрч, цас их орох магадлалтай хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Ялангуяа нутгийн баруун хэсгээр цас хаялж зам, даваа хаагдаж болзошгүй хэмээн анхааруулж байна. Тухайлбал, Баянхонгор, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд чиглэлд өнөөдөр, маргааш замын ихэнх хэсэгт цас орж, цасаар шуурах юм. Зүүн зүгт, Дорнод, Сүхбаатар болон төвийн бүсийн аймгуудад ч бага зэргийн цас орох, цасаар шуурах төлөвтэй байгааг Авто тээврийн үндэсний төв мэдээллээ. Энэ өдрүүдэд зарим газарт салхины хурд секундэд 5-10 метр хүрэх бол говийн болон баруун аймагт салхи 7-12 метр хүртэл ширүүсч, баруунаас шуурах аж. Аймаг, орон нутаг руу зорих авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, автомашин цуваагаар явахыг холбогдох албаны хүмүүс санууллаа
0 Сэтгэгдэл
























