Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
22 унаач хүүхэд бэртжээ
Шинэ он гарсаар уяачдын ажил эхлэв бололтой. Үүнтэй зэрэгцэн унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж эхлэв. Учир нь, Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт энэ сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн харамсалтай явдал цөөнгүй гарсан байна.
Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд шинэ он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна энэ бол ганцхан сарын дотор гэхэд үнэхээр их тоо юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос энэ сарын 06-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар зөвлөмж хүргүүллээ. Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж болзошгүй улиралд хурдан морины уралдааныг газар сайгүй зохион байгуулж байгаад тус комисс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус зөвлөмжид хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл бүхий хүйтний улиралд аливаа хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд оролцуулахгүй байх, харьяалах нутаг дэвсгэртээ хүйтний улиралд хурдан морины аливаа төрлийн уралдаан зохион байгуулж байгаад хяналт тавьж, энэхүү зөвлөмжид дурдсан шаардлагыг хангуулах, хүүхдээр морь унуулсан тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож ажиллах зэргийг тусгажээ.
zovlontoi yumaa, ene uyach huuheduudiin aav eej huuhedee baychuudiin togloom bolgood bie erhteneer ni togluulaad baih yum
Шинэ он гарсаар уяачдын ажил эхлэв бололтой. Үүнтэй зэрэгцэн унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж эхлэв. Учир нь, Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт энэ сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн харамсалтай явдал цөөнгүй гарсан байна.Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд шинэ он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна энэ бол ганцхан сарын дотор гэхэд үнэхээр их тоо юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос энэ сарын 06-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар зөвлөмж хүргүүллээ. Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж болзошгүй улиралд хурдан морины уралдааныг газар сайгүй зохион байгуулж байгаад тус комисс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус зөвлөмжид хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл бүхий хүйтний улиралд аливаа хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд оролцуулахгүй байх, харьяалах нутаг дэвсгэртээ хүйтний улиралд хурдан морины аливаа төрлийн уралдаан зохион байгуулж байгаад хяналт тавьж, энэхүү зөвлөмжид дурдсан шаардлагыг хангуулах, хүүхдээр морь унуулсан тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож ажиллах зэргийг тусгажээ.
0 Сэтгэгдэл
2014.02.07
























