А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 30 ХУВИЙГ ОДООХОНДОО ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ ГЭВ
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн орон сууцны корпроацын захирал А.Гантулга нар Цагаан сарын өмнөхөн ашиглалтад оруулсан Буянт Ухаа хорооллын 1764 айлын орон сууцны талаар мэдээлэл өглөө.
Төрийн орон сууцны корпорац хариуцан ашиглалтад оруулсан орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг оруулах юм байна. Зорилтот бүлэгт нь төрийн албан хаагчид, ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулжээ. Бэлэн болсон 1764 айлын орон сууцны нэг ам.метрийг нь нэг сая 280 мянган төгрөг байхаар тогтсон байна. Засгийн газар зээлийг хэрхэн олгох журмыг ирэх долоо хоногийн баасан гарагт батална.
Олноор нь байр худалдан авч цааш нь өндөр үнээр зардаг байдлыг гаргахгүйн тулд журмаар зохицуулна гэлээ. Тал талаасаа зөвлөлдөж байж, хяналт тавих талаар Засгийн газрын журам боловсруулан батлах аж.
1764 айлын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлд өгөхөөр болжээ. Энэ орон сууцанд орох айлуудад хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм байна. Тухайлбал, найман хувийн зээлд хамрагдах шаардлага хангасан байх ёстой гэнэ. Мөн анх удаа орон сууц авч байгаа болон өмнө нь гарсан орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх шаардлага тавьж байгаа юм. 15 жилийн хугацаанд бусдад байраа худалдах, түрээслэх эрхгүй байхыг журмаар зохицуулах аж. ТОСК иргэдийн материалыг авч, зээлийг банкаар дамжуулж авах гэнэ. ТОСК-ын захирал А.Гантулга “32-68 ам.метртэй орон сууцнууд бий. Нэг давхартаа долоон айлтай. Давхартаа нэг болон хоёр өрөө байр тус бүр гурван ширхэг, гурван өрөө байр нэг ширхэг байгаа” гэж танилцууллаа.
Харин сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд ийм хариулт өглөө.
-Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байгаа нь хэтэрхий өндөр гэсэн шүүмжлэл бий. Үүнийг өөрчилж, бууруулах боломж бий юү?
-Одоохондоо үүнийг өөрчлөх боломжгүй.
-Түрээсээр ашиглахыг хориглосон. Үүнийгээ эргээд яаж хянах вэ. Нэг ам.метр нь 900 мянган төгрөгөөр баригдсан орон сууцыг Засгийн газар 1.2 сая болгосон гэх юм?
-Энэ удаагийн 1764 айлын орон сууц эхнийх нь. Цаашдаа тоог нь улам өсгөнө. Аймгуудад 1000 айлын орон сууц барина. 900 мянган төгрөг гэдэг тоо байхгүй. Андуурсан байна. Зээлийн хөрөнгөөр босч байгаа орон сууцнууд. Банкнаас зээл авч бариад иргэд найман хувийн зээлэнд хамрагдаж авах ёстой байрууд юм.
-Төрийн албан хаагчдад өгөх хувь нь 60 гэхээр өндөр байгаа юм биш үү. Ер нь орон сууцыг төрийн албан хаагчдад түлхүү өгөөд байх шиг. Яагаад 60 хувь гэж тооцох болсон судалгаа бий юү?
-Засгийн газрын зорилго орон сууцны байршлыг нэмэгдүүлнэ. Нэг өдөр бүгдийг нь байртай болгоно гэж байхгүй.
-Үйлдвэржилтийн Засгийн газар гэж байгуулж, “давхар дээл”-ийг тайлуулна гэж яриад байна. Засгийн газарт хөдөлгөөн орох нь үнэн үү?
-Сонин хэвлэлээр ямар мэдээлэл гараад байгааг сайн мэдэхгүй байна. Нэгдүгээр сарын 7-нд Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд хийх ажлаа танилцуулсан. Монголдоо бүтээе гэдэг том зорилт тавьсан. Бүтээцгээе. Энэ бол үйлдвэржилтийн Засгийн газар ажиллаж байгаа юм шүү дээ. Нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулъя гэж байгаа юм.
-Ерөнхийлөгч Засгийн газрын шинэ бүтцийн талаар санал солилцсон гэсэн мэдээлэл байна?
-Хов жив хөөцөлдөлгүй ажлаа хиймээр байна. Тийм яриа ерөөсөө болоогүй. Болох ч учиргүй. 2014 онд монголчууд хамтраад бүтээцгээе гэж байхад заавал Засгийн газар өөрчлөгдөх нь гэж болохгүй. Одоо бид бүтээх босгох талаар ярих цаг болсон. Түүнээс биш хэрэлдүүлдэг, унагаадаг, эвдрэлцүүлдэг асуудлыг хойш нь тавимаар байгаа юм.
-Хүүхдийн төлөө үндэсний газар дулаартал хурдан морины уралдаан зохиохгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газар яагаад хаврын уралдаан зохиохоор шийдсэн юм бэ?
-Өргөн хэлэлцүүлэг явуулж ойлголцох ёстой асуудал мөн. Морь унаж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд анхаарах ёстой. Малчдын, хөдөө орон нутгийнхны, монголчуудын уламжлалт ёс заншлыг хааж хавчаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний төвийн даргыг Засгийн газрын хуралдаанд оролцуулж ярьсан. Морь унаж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах стандартыг Хүүхдийн төлөө үндэсний төв гаргаж, уяачдын холбоотой ярилцаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлая гэсэн юм. Үүнийг туйлшруулаад нэг нь хүүхэд хамгаалдаг, нөгөө нь хамгаалдаггүй гэж яриад хэрэггүй.
Өө за за энэ УИХ-ын хэдэн олигархи би төрийн албан хаагч баргийг нь аваад, манай хүүхэд шинэ гэр бүл гэж үлдсэнийг нь авч дамлаад дуусгах юм байна л даа.
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн орон сууцны корпроацын захирал А.Гантулга нар Цагаан сарын өмнөхөн ашиглалтад оруулсан Буянт Ухаа хорооллын 1764 айлын орон сууцны талаар мэдээлэл өглөө. Төрийн орон сууцны корпорац хариуцан ашиглалтад оруулсан орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг оруулах юм байна. Зорилтот бүлэгт нь төрийн албан хаагчид, ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулжээ. Бэлэн болсон 1764 айлын орон сууцны нэг ам.метрийг нь нэг сая 280 мянган төгрөг байхаар тогтсон байна. Засгийн газар зээлийг хэрхэн олгох журмыг ирэх долоо хоногийн баасан гарагт батална.
Олноор нь байр худалдан авч цааш нь өндөр үнээр зардаг байдлыг гаргахгүйн тулд журмаар зохицуулна гэлээ. Тал талаасаа зөвлөлдөж байж, хяналт тавих талаар Засгийн газрын журам боловсруулан батлах аж.
1764 айлын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийг нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлд өгөхөөр болжээ. Энэ орон сууцанд орох айлуудад хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм байна. Тухайлбал, найман хувийн зээлд хамрагдах шаардлага хангасан байх ёстой гэнэ. Мөн анх удаа орон сууц авч байгаа болон өмнө нь гарсан орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх шаардлага тавьж байгаа юм. 15 жилийн хугацаанд бусдад байраа худалдах, түрээслэх эрхгүй байхыг журмаар зохицуулах аж. ТОСК иргэдийн материалыг авч, зээлийг банкаар дамжуулж авах гэнэ. ТОСК-ын захирал А.Гантулга “32-68 ам.метртэй орон сууцнууд бий. Нэг давхартаа долоон айлтай. Давхартаа нэг болон хоёр өрөө байр тус бүр гурван ширхэг, гурван өрөө байр нэг ширхэг байгаа” гэж танилцууллаа.
Харин сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд ийм хариулт өглөө.
-Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байгаа нь хэтэрхий өндөр гэсэн шүүмжлэл бий. Үүнийг өөрчилж, бууруулах боломж бий юү?
-Одоохондоо үүнийг өөрчлөх боломжгүй.
-Түрээсээр ашиглахыг хориглосон. Үүнийгээ эргээд яаж хянах вэ. Нэг ам.метр нь 900 мянган төгрөгөөр баригдсан орон сууцыг Засгийн газар 1.2 сая болгосон гэх юм?
-Энэ удаагийн 1764 айлын орон сууц эхнийх нь. Цаашдаа тоог нь улам өсгөнө. Аймгуудад 1000 айлын орон сууц барина. 900 мянган төгрөг гэдэг тоо байхгүй. Андуурсан байна. Зээлийн хөрөнгөөр босч байгаа орон сууцнууд. Банкнаас зээл авч бариад иргэд найман хувийн зээлэнд хамрагдаж авах ёстой байрууд юм.
-Төрийн албан хаагчдад өгөх хувь нь 60 гэхээр өндөр байгаа юм биш үү. Ер нь орон сууцыг төрийн албан хаагчдад түлхүү өгөөд байх шиг. Яагаад 60 хувь гэж тооцох болсон судалгаа бий юү?
-Засгийн газрын зорилго орон сууцны байршлыг нэмэгдүүлнэ. Нэг өдөр бүгдийг нь байртай болгоно гэж байхгүй.
-Үйлдвэржилтийн Засгийн газар гэж байгуулж, “давхар дээл”-ийг тайлуулна гэж яриад байна. Засгийн газарт хөдөлгөөн орох нь үнэн үү?
-Сонин хэвлэлээр ямар мэдээлэл гараад байгааг сайн мэдэхгүй байна. Нэгдүгээр сарын 7-нд Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд хийх ажлаа танилцуулсан. Монголдоо бүтээе гэдэг том зорилт тавьсан. Бүтээцгээе. Энэ бол үйлдвэржилтийн Засгийн газар ажиллаж байгаа юм шүү дээ. Нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулъя гэж байгаа юм.
-Ерөнхийлөгч Засгийн газрын шинэ бүтцийн талаар санал солилцсон гэсэн мэдээлэл байна?
-Хов жив хөөцөлдөлгүй ажлаа хиймээр байна. Тийм яриа ерөөсөө болоогүй. Болох ч учиргүй. 2014 онд монголчууд хамтраад бүтээцгээе гэж байхад заавал Засгийн газар өөрчлөгдөх нь гэж болохгүй. Одоо бид бүтээх босгох талаар ярих цаг болсон. Түүнээс биш хэрэлдүүлдэг, унагаадаг, эвдрэлцүүлдэг асуудлыг хойш нь тавимаар байгаа юм.
-Хүүхдийн төлөө үндэсний газар дулаартал хурдан морины уралдаан зохиохгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газар яагаад хаврын уралдаан зохиохоор шийдсэн юм бэ?
-Өргөн хэлэлцүүлэг явуулж ойлголцох ёстой асуудал мөн. Морь унаж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд анхаарах ёстой. Малчдын, хөдөө орон нутгийнхны, монголчуудын уламжлалт ёс заншлыг хааж хавчаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний төвийн даргыг Засгийн газрын хуралдаанд оролцуулж ярьсан. Морь унаж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах стандартыг Хүүхдийн төлөө үндэсний төв гаргаж, уяачдын холбоотой ярилцаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлая гэсэн юм. Үүнийг туйлшруулаад нэг нь хүүхэд хамгаалдаг, нөгөө нь хамгаалдаггүй гэж яриад хэрэггүй.
Л.Номин
0 Сэтгэгдэл
2014.02.07
























