Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Нийслэл рүү орох авто тээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангарууллаа
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын дарга Э.Бат-Үүл, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай тушаал гаргалаа.
Тушаалд “Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж Автотехникийн шалган бүртгэх товчоо, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах, мал, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллах”-ыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Мөн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж ажиллуулахыг Багануур дүүргийн Засаг даргад даалгажээ.
Өнөөдрийн байдлаар өвчний голомтод байгаа 15 айлын 130 гаруй малыг устгалд оруулж хөл хорио тогтоосноос гадна Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр сумдад тандалт судалгаа болон вакцинжуулалт хийжээ. Шүлхийн голомтот нутагт ойролцоогоор 5000 гаруй зээр, мөн тооны эзэнгүй мал байгаа гэсэн мэдээлэл байна. Цагаан зээрийн шилжих хөдөлгөөн их байдаг учраас энэ өвчин тархах аюул өндөр байгааг нийслэлийн Мал эмнэлэгийн газраас сэрэмжлүүлж байгаа юм.
Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангаруулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор товчоод дээр 24 цагаар байрлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.Автотехникийн шалган бүртгэх товчоодод нэмэгдэл томилгоогоор цагдаагийн алба хаагчийг ажиллуулж байгаагаас гадна Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгааг албаны хүмүүс мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл