А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Бүтээн байгуулалтын стратеги бол импортыг орлох экспортыг дэмжих юм
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт өнөөдөр Төрийн ордны “А” танхимд болж, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг нар цаг үеийн болоод 2014 онд өрнөх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, “АН энэ оныг дотоод сургалтын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд 21 аймаг, 330 суманд сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэнэ. Мөн сум бүрээс хоёр хүнийг Удирдлагын академид сургаж байна.
Говь-Алтай аймгийн ИТХ анхдугаар чуулганаа өчигдөр хийж ИТХ-ын даргаар А.Дэлгэржаргал сонгогдсон бол Засаг даргаар О.Амгаланбаатарыг томилуулахаар санал нэгдсэн байна” гэсэн юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг энэ онд хийх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Түүний хэлснээр энэ онд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөнө гэдгийг хэлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын 2014 оны бүтээн байгуулалтын гол стратеги нь импортыг орлох экспортыг дэмжих замаар эдийн засгийн зөв бүтцийг буй болгох гэж томъёолжээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэл, долларын ханшийн өсөлтийн эсрэг нийгмийн хавтгайруулсан халамжаасаа илүүтэй үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг хадгалах, улмаар нэмэх, иргэдийг ажилтай тогтмол орлоготой байлгаж, чинээлэг дундаж давхаргыг бий болгох нь чухал гэж үзэж байгаа гэнэ.
Бүтээн байгуулалтын ажлын нэн түрүүнд төмөр замын царигийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн шийдвэрлэх бол энэ жил эхний ээлжинд 267 км төмөр зам барих юм байна. Түүнчлэн 21 аймгийн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын хүрээнд энэ онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох юм байна. Үүнд, өнгөрсөн жилийн ажлаас үлдсэн Хөвсгөл, Дорнод аймгийг гүйцээх бол шинээр Сүхбаатар, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгийн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох аж.
Мөн гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчилж засварлахаас өнгөрсөн онд 18 уулзварыг өргөтгөжээ. Харин энэ онд 15 уулзварыг шинэлчилнэ гэдгээ сайд Ч.Сайханбилэг онцолж байлаа.
Энэ ажлуудыг хийх төсвийг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлнэ. Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалт, Чингис бонд, Самурай бонд болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр болсон гэдгийг хэлж байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл