Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
З.Цэнгэнбаяр: Эвлэрүүлэн зуучлал нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл байгуулагджээ. Өчигдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж буй эл зөвлөлийн талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр ”Монголд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэнээр талуудын эрх ашиг, сонирхолд нийцэхүйц шийдэл олоход дэмжлэг үзүүлж, маргааныг нь эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэх цоо шинэ нөхцөл бүрдэж байна. Эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулдаг учраас эргэж буцах, хохирлыг нь барагдуулахгүй байна гэсэн зүйл гарахгүй. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нутаг дэвсгэрт буй хуулийн бүх этгээд дагаж мөрдөх баримт бичиг. Өнөөгийн байдлаар Шүүхийн тамгын газрын дарга 42 эвлэрүүлэн зуучлагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэлээ.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн эвлэрүүлэн зуучлагч З.Цэнгэнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүхээр хэргээ шийдүүлснээс илүүтэй зардал багатай гэгдэх эвлэрүүлэн зуучлалаар ямар гомдол, маргаанаа шийдэх вэ?
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн үйлчлэх хүрээнд иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн, гэр бүлийн гэсэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийднэ. Гэхдээ дээрх маргаанд шүүхийн болон шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулж, маргааныг эвийн журмаар шуурхай зардал багатайгаар шийдэж өгөх юм. Нэг ёсондоо, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэсэн үг.
-Эвлэрүүлэн зуучлагчид хандвал цаг хугацаа алдахгүй гэсэн. Энэ тухай?
-Шүүхээр гомдлоо шийдүүлэх гэж иргэд хоёр, гурван сар зарим нь бүтэн жилийг зарцууллаа гэж ярьдаг. Тэгвэл эвлэрүүлэн зуучлагчид хандвал хоёр талын ашиг сонирхолд нийцүүлэн хэргийг нь хурдан шийдэж өгөх юм.
-Эвлэрүүлэн зуучлагчид дүүрэг бүрт ажилласнаар шүүхийн ачаалал багасах уу?
-Тэгнэ. Заавал шүүхээр шийдүүлэхээргүй маргааныг эвлэрүүлэн зуучлагч нар шийдэж өгснөөр шүүгчийн ажлын ачааллыг багасгаад, улмаар хүнд хэргүүдэд ул суурьтай ажиллах цаг гаргаж өгч байгаа юм.

0 Сэтгэгдэл