Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдэд ”Хурд” хамтлаг уран бүтээлээ тайлагналаа
Хурд хамтлаг эх орон, элгэн саднаасаа хол "хүний нутагт" ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан “Хурд 20 жил" тоглолтыг энэ нэгдүгээр сарын 30-нд буюу Битүүний өдөр зохион байгуулжээ.
Уг тоглолтыг ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна. БНСУ-ын урлагын оддын томоохон тоглолт болдог “Дом Арт Холл” төвд зохион байгуулсан “Хурд 20 жил” тоглолтод тус улсад ажиллаж, амьдарч буй 30 орчим мянган Монголчуудын төлөөлөл цуглаж, нэгэн үдшийг Хурдтай хамтдаа өнгөрүүлсэн. Тоглолтын оргил хэсэг нь "Ээждээ" дуу байж эх орон, ээжээсээ хол суугаа олон иргэдийн сэтгэлийг огшоон, нүдэнд нь нулимас цийлэгнүүлж байсан юм. Мөн тоглолтын үеэр Хурд хамтлагтай 20 жилийн турш хамт байж, үнэнч сонсогч, уран бүтээлийн дэмжигч байсан фенүүддээ зориулж, "Алтан пянз" хожих азтай үзэгчийг тодруулан шагналыг өгсөн. Түүнчлэн Хурд 20 жил тоглолтын супер азтаныг шалгаруулан суудлын Автомашин бэлэглэсэн нь үзэгчдэд барьсан гэнэтийн бэлэг байлаа.
Энэ үдэш хүрэлцэн ирсэн үзэгч бүр алс хол суугаа ээждээ үнсүүлэх хүсэл, амраг ханьтайгаа уулзан болзохын жаргал, энхрий бяцхан үрээ тэврэн мишээхийн сайханыг Хурд 20 жил тоглолтоос мэдэрч, тэрхүү хүслээ ая дуугаар дамжуулан биелүүлсэн гэж хэлж болно. Түүнчлэн Хурд 20 жил тоглолтын үзэгчид дуулсан дуу бүрийг даган дуулж, Монгол төрийхөө далбааг тоглолтын турш мандуулан, уухайлж байсан нь эх орноо санасан сэтгэл, элэг нэгт Монголчуудтайгаа уулзан мэндчилсэний илэрхийлэл байсан.
Мөн тоглолт үзэхээр ирсэн монгол хүн бүр сар шинийн босгон дээр хүрэлцэн ирж, эх орон, гэр бүлээсээ хол өнгөрүүлж буй баярыг эх орондоо тэмдэглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, ая дууний цэнхэр хадгаар мэндчилэн золгох боломжийг олгож, Хүнээ хөгжүүлэх Монгол төрийн бодлого, хөтөлбөртэй танилцуулсан ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яам, БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Нэг цэгийн үйлчилгээний төвийн хамт олонд баярлаж, талархсанаа ахин дахин уламжилж байлаа.
Хурд хамтлаг эх орон, элгэн саднаасаа хол "хүний нутагт" ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан “Хурд 20 жил" тоглолтыг энэ нэгдүгээр сарын 30-нд буюу Битүүний өдөр зохион байгуулжээ.Уг тоглолтыг ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна. БНСУ-ын урлагын оддын томоохон тоглолт болдог “Дом Арт Холл” төвд зохион байгуулсан “Хурд 20 жил” тоглолтод тус улсад ажиллаж, амьдарч буй 30 орчим мянган Монголчуудын төлөөлөл цуглаж, нэгэн үдшийг Хурдтай хамтдаа өнгөрүүлсэн. Тоглолтын оргил хэсэг нь "Ээждээ" дуу байж эх орон, ээжээсээ хол суугаа олон иргэдийн сэтгэлийг огшоон, нүдэнд нь нулимас цийлэгнүүлж байсан юм. Мөн тоглолтын үеэр Хурд хамтлагтай 20 жилийн турш хамт байж, үнэнч сонсогч, уран бүтээлийн дэмжигч байсан фенүүддээ зориулж, "Алтан пянз" хожих азтай үзэгчийг тодруулан шагналыг өгсөн. Түүнчлэн Хурд 20 жил тоглолтын супер азтаныг шалгаруулан суудлын Автомашин бэлэглэсэн нь үзэгчдэд барьсан гэнэтийн бэлэг байлаа.

0 Сэтгэгдэл