А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Д.Лүндээжанцан: Хууль санаачлах, хэлэлцэх хариуцлагыг дээшлүүлэх нь маш чухал байна
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг орж ирсэн дарааллаар нь хэлэлцэхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Хууль хэлэлцэх асуудлыг зохион байгуулахыг УИХ-ын дарга, дэд дарга нар даргын дэргэдэх зөвлөлөөр ярьдаг. УИХ-ын Тамгын газар, Байнгын хороодод ажлын алба асуудлыг оруулж өгдөг учир асуудал нь зохион байгуулалтдаа байна гэж бодож байгаа. Ер нь, хуулийн төсөл өргөн барихад түүнийг хэлэлцэж өгдөггүй явдал өмнө нь ч байсаар ирсэн. Ямар хугацаанд хэлэлцэгдээд хэрхэн шийдсэн талаарх хариуг өгдөг байх нь чухал. Ингэвэл хууль өргөн барьж байгаагийнх нь ч, хууль тогтоох байгууллагын хариуцлага ч дээшилнэ. Жишээлбэл, Өршөөлийн тухай хууль байна. Өргөн барьчихаад хэлэлцэхгүй байж л байдаг. Өршөөлийн хуулийг 14 хоногийн дотор баталж, үгүй бол гаргахгүй байх хэрэгтэй. Гэтэл Өршөөлийн хууль гарна гээд нэг хэсэг нь хүлээдэг. Хууль хяналтын байгууллага сайн судлаад, тооцоо судалгаагаа маш нарийн хийгээд оруулж ирээд хурдан шуурхай гаргадаг байх ёстой хууль юм. Өргөн барьсан хүн нь ч таг чиг болчихдог байж болохгүй. Энэ мэтчлэнгээр хууль санаачлах, хэлэлцэх хариуцлагыг дээшлүүлэх асуудал маш чухал байгаа нь харагдаж байна.
-Таныг УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд өргөн баригдсан хууль удааширлаа, хойш тавилаа гэх маргаан гардаг байсан уу?
-Гардаг байсан. Жишээ нь, зарим нь хууль өргөн барьчихаад миний хуулийг хэлэлцүүлсэнгүй гэдэг. Яг хэлэлцэх болохоор өөрөө байдаггүй. Зарим тохиолдолд оруулж ирсэн хууль унах хувилбартай үед санаачлагч нь татаад авах ч юм уу зөвшилцлийн шатандаа удаашрах нь ч бий. Эдийн засгийн тооцоо судалгаанаас шалтгаалаад зайлшгүй батлах шаардлагатай хууль байдаг боловч боловсруулалтын чанараас болоод удааширдаг. Тухайлбал, Газрын тухай багц хууль миний мэдэхээр 5-6 парламент дамжиж хэлэлцэх асуудалд ордог ч тасалддаг. Тэгэхээр энэ бүхэнд нягт нямбай, няхуур хандах шаардлага байгаа нь харагдаж байна.
-УИХ дахь МАН-ын бүлгээс ялангуяа сүүлийн үед өргөн барьсан хуулиудыг хойш тавиад олонхын бүлэг өөрсдийн санаачилсан ижил агуулгатай хуулиа хэлэлцдэг гэсэн гомдол хэлж байгаа?
-Өргөн барьсан хэд хэдэн асуудал байгаа. Эхчүүдийн одонгийн тухай, бүсийн нэмэгдэл зэрэг асуудал удаашралтай байна. Нэг нэгнээ цохих гэсэн юм шиг барьцаад зэрэгцүүлж өргөн барьдаг асуудал гарч байгаа. Парламентат ёсыг төлөвшүүлж, төгөлдөржүүлэх шаардлагын үүднээс хууль санаачлах, хэлэлцэх ажилд хүндэтгэлтэй, хууль журмынхаа дагуу шударгаар хандах нь чухал.

0 Сэтгэгдэл