Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Иргэдийн НӨАТ-ын төлөлтийг буцаан олгодог байхыг дэмжив
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэжээ.
Бүлгийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг хийсэн юм. Тэрбээр, “УИХ энэ долоо хоногт Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Газрыг төрийн болон иргэний өмчлөлд үлдээнэ. Харин бэлчээрийн болон газар тариалангийн газрыг өмчлүүлэхгүй, түрээсээр эзэмшиж ашиглах нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж ч мөн адил түрээсээр газар эзэмшиж ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэсэн юм.
Мөн бүлгийн хуралдаанаар 1.5 тэрбум төгрөгөөс доош жилийн борлуулалттай аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох асуудал дэмжлэг авсан байна. Хуулийн төслийг "Шударга ёс" эвслийн бүлэг хэлэлцээд, аж ахуйн нэгжээс гадна иргэдийн НӨАТ-ын төлөлтийг буцаан олгодог байх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрчээ.
Түүнчлэн Хууль зүйн яамны барилгыг анхны зориулалтаар үлдээх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн аж. Уг барилгыг анх эмнэлгийн зориулалтаар барьж эхэлсэн ч хожим нь албан контор болгох шийдвэр гарсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тус барилгыг эмнэлгийн зориулалтаар нь үлдээх санаачилгыг бүлгийн гишүүд дэмжсэн нь нэг талаас Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төр рүү шилжих санаачилгыг дэмжсэн хэрэг. Мөн нөгөө талаас дүүргийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг дээшлүүлэх нэг алхам болно гэж үзсэнийх гэж бүлгийн дарга Н.Батцэрэг ярьлаа.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэжээ.Бүлгийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг хийсэн юм. Тэрбээр, “УИХ энэ долоо хоногт Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Газрыг төрийн болон иргэний өмчлөлд үлдээнэ. Харин бэлчээрийн болон газар тариалангийн газрыг өмчлүүлэхгүй, түрээсээр эзэмшиж ашиглах нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж ч мөн адил түрээсээр газар эзэмшиж ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэсэн юм.

0 Сэтгэгдэл