Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох Засгийн газрын тогтоол баталлаа
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай
Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
ЗГ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна
ТӨСӨВ: Ирэх онд 528.9 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
2050 онд амьдрал ямар болох вэ?
Ирээдүйг өнөөдөр хэн ч 100 хувь урьдчилан харж чадахгүй л байгаа. Гэхдээ шинжлэх ухаан техникийн өнөөгийн түвшин, ололт нээлт, ойрын үед гарах нээлтүүдээс үүдээд ойрын ирээдүйг төсөөлж болно л доо. Ийм байдлаар 2050 он буюу одоогоос 40-өөд жилийн дараа манай гариг дээр, та бидний амьдрал ямар болох вэ гэж урьдчилан харж болох юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг биш юм аа гэхэд зарим нэгэн салбарт юу болж ямар түвшинд хүрэхийг урьдчилан харах гээд үзье дээ.

Эд эрхтнийг 3D-гээр хэвлэх, хиймэл эд эс гээд анагаах ухааны ололтууд бол ерийн зүйл болох нь.
Нэрт футуролог Рэй Курцвейл нэг удаа “Хүмүүс өөрийнхөө сэтгэл хөдлөл, зан араншингаа өөрийнхөө хүссэнээр сольж болдог болно” гэж бичсэн. Тэгэхээр магадгүй 2050-2060 оны хүмүүс биднээс огт өөр болох нь л дээ.
Гэтэл тэр цаг хугацаа нь ердөө л хаяанд байна шүү дээ.
Ахуйд бол айл гэрийн нано үйлдвэрүүд бий болж 2050 он гэхэд хэрэгтэй эм бэлдмэл, хүнс, хувцас бусад зүйлсээ өөрсдөө бага зардлаар ч юм уу, эсвэл бүр үнэгүй үйлдвэрлэдэг болчих юм байна. Энэ машинууд таны хүссэн бүхнийг элдэв хаягдлаар юм уу, химийн бодисоор хэдхэн минутад л гаргана гэнэ.
Роботууд бол айл гэрийн чухал нэг гишүүн болно. Хүмүүс өөрсдөө л угсарчихаж болох роботууд бүр түгээл болж айл гэрийн хамаг л ажлыг өмнөөс чинь амжуулдаг болох нь. Магадгүй “Мурын хууль” гэдэг шиг энэ бүхнийг зохицуулах хууль ч хэрэгтэй болж мэднэ.
Интернетэд суулгасан удирдлагын программаар гэрийн роботууд хоногийн 24 цаг, долоо хоногийн турш бүх ажлыг амжуулахаас гадна айл гэрийн аюулгүй байдлыг сахиулдаг болно.
20 жилийн өмнө Рожер Пенроуз ухамсарын нууцыг тайллаа хэмээн маргаантай онол дэвшүүлж байсан. Viterbi School of Engineering-ийн судлаачид нүүрстөрөгчийн нано хоолойгоос гаргаж авсан нейрон ашиглаж зориулалтат синапис бүтээсэн байна. Энэ нь ердөө л таны тархин дарь сэтгэн бодох хурдыг нэмэгдүүлэх боломж бий болгоно. Ингэхээр сэтгэн бодох хурд нэмэгдсэнээр үйл ажиллагаа удааширна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үйл явц болж байхад буруу зөвийг хэдхэн секундын хооронд ялгадаг болно. Ингэхээр хүмүүс онцгой нөхцөлд буруу үйлдэл, нөхцөл байдлаас зайлсхийж чаддаг болох нь.
Биологийн бус буюу төрөлхийн биш тархитай танилцсаны дараа олон хүн биеийнхээ бусад хэсгийг илүү их үр ашигтай, чадварлаг, гэмтэж бэртсэн үед өөрөө нөхөн сэргэж чаддаг материалаар хийсэн эрхтнүүдээр сольж болдог болно. Ер нь ирээдүйнхэн үхэхгүй амьдрах боломжтой болох юм байна.
Массачусетийн технологийн их сургуулийн багийнхан бас хүний уураг тархины санах ойг сайжруулах гэж оролдож байна. Тэд бидний тархины нууцыг нэг л өадөр тайлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Сансар судлал ирээдүйд ямар түвшинд хүрэх бол гэдэг бас л сонин. Хятад, Энэтхэг сар луу нисэх маш их сонирхолтой янз бүрийн төсөл боловсруулсаар байгаа. Америк, европынхон Ангараг гариг дээр өөрийн эзэмшлээ байгуулахаар тэмцэж байна.
Ойрын ирээдүйд манай оршин суугчид өөр гаригуудад шилжин суурьших, харь гаригийн янз бүрийн төрхтэй хүмүүстэй хамтран ажиллаж амьдрах боломж байгаа. Зарим нь бидэнд хачин харагдах ч ялгаагүй бид нэг л атомоос бүрдсэн болохоор дасах гэнэ.
Харин 2050 он гэхэд бидний өмнө хязгаарлагдмал бус эрчим хүчээр хангах, цаг агаарыг захирах, эрх чөлөө, соёлын ялгааг даван туулж үндэсний асуудлаа шийдэж энхтайванч нэг нийгэмлэг болох гэсэн тулгамдсан асуудлууд тун бэрхшээлтэй харагдаж байгаа юм.
Гэхдээ яахав техник технологи хөгжиж байгаа нь бас өөдрөгөөр харвал гайхамшигт цаг үеийн минь нэг шагнал юм даа.

0 Сэтгэгдэл