Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тэргүүн хатагтай нөхөртөө хаягдсаны дараа ордноос явлаа
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүн хатагтай Валери Триервейлерээс салсан гэдгээ мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа тэрээр Элисейн ордноос нүүжээ. Элисейн ордны албан ёсны цахим хуудаснаас түүний веб хуудсыг, твиттер аккаунтыг бүгдийг нь устгаж, тэргүүн хатагтай ажлын албыг ч татан буулгажээ.
Энэ их дуулиан шуугианы дараа Валери Триервейлер Парисыг орхиж, Энэтхэгт сайн үйлс хийхээр ирээд байгаа аж. Хэдийгээр тэрээр Францын тэргүүн хатагтай байхаа больсон ч Энэтхэгт ирэхдээ гурван бие хамгаалагч, өдий төдий хүмүүс дагуулан, хоёр ч лимузин хөлөглөн явж, Таж Махал хэмээх таван одтой зочид буудалд байрлаж байгаа гэнэ. Экс тэргүүн хатагтай ингэж тансаглахын хажуугаар өөрийгөө өрөвдөлтэй хохирогчийн дүрээр олон нийтэд харагдуулах гэсэн PR-ыг ч сайн хийж байгаа бололтой. "Le Parisien" сонинд түүнийг "Тэргүүн хатагтайн эрх ямбаа алдсанд биш харин хамгийн хайртай эр хүнээ алдсанд харамсан гуниглаж байгаа" хэмээн бичжээ. Гэвч энэ мэдээллийн ард Валери өөрөө байгаа гэж уншигчид үзэж байгаа юм.
Францын Ерөнхийлөгч ийнхүү гэр бүлийн асуудалтай байгаа нь олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн жагсаал болж 17 мянга шахам хүн оролцсоны нэлээд хувь нь цээж нүцгэн байжээ. 





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан