Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Украины сөрөг хүчнийхэн Засгийн газартай хэлэлцэхгүй гэлээ
Украины сөрөг хүчнийхэн “Удра” хөдөлгөөний тэргүүн Кличкогийн уриалснаар нэг хоног тайван байдалд шилжиж Засгийн газартай хийж байгаа хэлэлцээрийн үр дүнг хүлээсэн ч одоо эрх баригчидтай хэлэлцэхгүй хэмээн дахин идэвхжиж эхэллээ. Нийслэл Киевт болж байсан жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн одоо орон даяар тархаж бусад хотуудад үймээн дэгдэж эхэлсэн байна.

Өчигдөр Тернополь хотод  мянга гаруй хүн жагсч мужийн захиргааны байрыг эзлэхээр дайрсан байна. Байрыг хамгаалж байсан цагдаа нар луу дайрч дотогш нэвтрүүлэхрийг шаардсан ч хууль сахиулагчид нэмэлт хүч авчирч байж арайхийн тэднийг холдуулжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхний зарим нь нэгдүгээр давхарт нэвтэрч нэг хэсэг нь бүр мужийн тэргүүний конторлодог тавдугаар давхарт гарчээ. Тэд мужийн удирдлагуудыг огцрохыг шаардсан байна.
Яг ийм явдал Черкас мужид болж жагсагчид мужийн удирдлагын ордонд дайрч орсон байна. Тэд байшингийн хаалгыг эвдлэн дайрч ороод тавилгуудын цонхоор гадагш шидлэн танхайрчээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр бол энэ үймээнийг голдуу залуучууд дэгдээсэн байна.
Хууль сахиулагчид цагдаа нарыг автобусаар зөөж авчрахад үймээн дэгдээгчид орох хаалганы тэнд бэхлэлт босгон хориглосон ч цагдаа нар дотогш нэвтрэн захиргааны байрыг жагсагчдаас чөлөөлжээ.
Баруун Украины Ровно хотод бас жагсагчид мужийн захиргааны байрыг эзэлснээс болж чөлөөлөх гэж цагдаа нар хүч нэмэгдүүлэхэд хүрсэн байна.
Орон нутгийн захиргааны байрыг эзлэн авах гэсэн ийм оролдлого украины зүүн нутаг дахь Сум мужид бас гарсан байна. Житомир, Ивано-Франковске мужид бас ийм явдал болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Өмнө нь бас Львов мужид ийм явдал гарч мужийн захирагч Олег Сало огцрохоор өргөдлөө бичиж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан