Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Макаогийн тоглоомын магнат Луи Азийн хамгийн баян хүн боллоо

Казиногийн оператор Galaxy Entertainment Group Ltd компанийг үүсгэн байгуулагч Луи Че Вугийн хөрөнгө 29,6 тэрбум доллар болж, Гонконгий нүл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Ли Ка-Шинийг ардаа орхиж Азийн хамгийн баян хүн боллоо.
Тоглоомын магнат Луи ийнхүү азийн хамгийн баян хүн гэсэн титмийг 2012 оны дөрөвдүгээр сараас хойш хадгалсан Ли Ка-Шинийхээс 100 сая доллараар их болжээ. Ли Ка-Шин тэр үед энэтхэгийн тэрбумтан Мукаш Амбаниг гүйцэн түрүүлж байсан юм.  
Луигийн баялгийн гол сурвалж нь тэрээр Galaxy-ийн хувьцааны 65 хувийг эзэмшдэг, Азидаа гуравт ордог казиногийн оператор юм. Өнгөрсөн онд  компанийн нь хувьцаа 129 хувиар өсч орлого нь 18,6 хувь нэмэгдэн 45,2 тэрбумуд хүрчээ.
Блумбергийн судалгаагаар 2013 онд хөрөнгөө нэмэгдүүлсэн хэмжээгээрээ Луи тэрбумтнуудын жагсаалтын гуравт орж байна. Өнгөрсөн онд түүний хөрөнгө 14,2 тэрбумаар нэмэгдсэн бол Билл Гейтсийнх 15.5, Las Vegas Sands Corp-ын захирлуудын зөвлөлийн дарга Шелдон Адельсоных 14.4  тэрбумаар нэмэгдсэн байна.
Galaxy Entertainment бол Макаогийн 35 казиногийн зургааг нь эзэмшдэг, 2200 өрөө бүхий зочид буудал, тоглоомын 450 ширээ, автомат тоглоом 1300-тай юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан