Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
8 настай жаал өөрийнхөө амиар галаас зургаан хүний амь аварлаа

Америкийн Нью-Йорк мужийн Пенфилд хотын найман настай жаал хүү  шатаж байгаа чиргүүл сууцнаас  зургаан хүний амь авраад, хөгжлийн бэрхшээлтэй авга ахыгаа аврах гэж байгаад амь алдлаа хэмээн USA Today мэдээлснийг РИА Новости дамжууллаа. Жаал хүү Тайлер Духаны гэрт зочлохоор ирсэн   өвөөгийн нь чиргүүл сууцанд  мягмар гарагийн шөнө түймэр гарахад Духан болон өвөөгөөс нь гадна тэдний хамаатан садангийн долоон хүн тэнд байжээ. Шөнийн 05,00 цагийн үед гал гарч эхлэхэд жаал хүү хамгийн эхлээд мэдсэн байна. Тэр гэр бүлийнхнээ сэрээж гадаа гаргасан байна. Тэгээд 57 настай өвөө, 54 настай, хөгжлийн бэрхшээлтэй авгадаа туслах гэсэн ч оройтож чиргүүл сууцны дээвэр нуран тэр гурав амьд гарч чадаагүй байна. “Тэр үнэхээр эр зориг гаргаж өөрийнхөө амиар зургаан хүний амь аварлаа. Тэр бол жинхэнэ баатар” гэж Духаны сурч байсан сургуулийн захирал нь хэлсэн байна.  Гал яагаад гарсан шалтгааныг орон нутгийн хууль сахиулагчид мөрдөн шалгаж эхэлжээ. Цагдаагийн эхний мэдээллээр бол цахилгаанаас болсон байж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
yagaad ch ym google translate ashiglasan ym shig sanagdaad bna daa
Хамгийн их уншсан