Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киевийн төвд жинхэнэ тулаан болж байна



 Украины Засгийн газар сөрөг хүчнийхнээс хотоо хамгаалахын тулд цагдаагийнханд хамгаалалтын тусгай хэрэгсэл ашиглахыг нэгдүгээр сарын 22-нд зөвшөөрсөн. Үүнээс гадна жагсагчид, танхайрагчдын эсрэг утаат гар гранат, хийн “Дрейф-2” гранат, гэрэлт болон шуугиант “Заря-2”, “Факел-С” болон “Пламя-М” гранатууд, усаар шүршигч ашиглахыг зөвшөөрсөн юм.

Ингээд тусгай тасгийн “Беркут”-ынхан Грушевийн гудамжийг жагсагчдаас цэвэрлэхээр орсон ч сөрөг хүчнийхэн чулуу, шил, шатаагч шингэнтэй лонх шидлэн угтсан байна. ДЯЯ-ны мэдээлж байгаагаар бол сөрөг хүчнийхэн химийн аюултай бодис ашиглан гар аргаар хийсэн зэвсэг ч ашиглаж байгаа гэнэ.

Үймээн дэгдээгчдийн ихэнх нь 18-25 насны залуучууд байгаа гэнэ. Тэдний гол штаб нь Киев хотын захиргаа, Үйлдвэрчний эвлэлүүдийн ордон, “Евромайдан”-ы майхан хотхонд ажиллаж, шатаагч шингэн, эсэргүүцлийн зэвсгүүдээ бэлтгэж байгаа юм байна.

NEWSru.ua сайтын мэдээлснээр хууль сахиулагчид мөргөлдөөн болж байгаа газарт хэдийнээ хуягт тээвэрлэгч оруулсан гэж байна. Жагсагчид өөдөөс нь автомашины дугуй шатаан, чулуу мод шидлэхээс гадна буун дуу сонсогдож байна гэнэ.

 Жагсагчдын шидсэн шатаагч шингэнтэй “Мололтовын коктейль”-д өртөж амьд бамбар болж байгаа цагдаа нарын дүрс интернетэд орсоор байна. ДЯЯ-ын хэдэн арван ажилтан ихээр түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлж байна.

Өнгөрсөн гурав хоногт болсон мөргөлдөөнүүдийн уршгаар Киевт лавтай хоёр хүн амь алдаад байгаа юм. Грушевын гудамжнаас цээжиндээ буун сумны шархтай хоёр ч залууг эмнэлэгт хүргэжээ. Гэхдээ хууль сахиулагчид галт зэвсэг ашиглаагүй гэж яаран мэдэгдээд байгаа.

Цагдаагийнхан тухайн хүмүүс ямар нөхцөлд яагаад нас барсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Албан ёсны мэдээгээр энэ мөргөлдөөний улмаас Киевт өнгөрсөн хоногуудад жагсагчдаас 122, хууль сахиулагчдаас 167 хүн бэртэж гэмтсэн гэнэ. Сүүлийн нэг хоногт нийтдээ 1500 орчим хүн эмнэлэгт хандаж үйлчилгээ авсан гэж Евромайданы эмч нар хэлжээ.





0 Сэтгэгдэл
Хайран сайхан Киев хот минь...вулиця Хрещатика,Консерваторийн талбай, Майдан Незалежности -бидний дуртайяа зугаалдаг байсан газрууд-үймээн самууны хөлд нэрвэгдэж байгаа нь юутай харамсалтай.Украины ард түмэн үнэхээр олон жил засаг төрийнхөө дарлал доромжлол,басамжлалыг хүлцэнгүйгээр тэвчсэн,үүнээс өөр,энэ жагсаал тэмцлээс өөр ямар ч аргагүй болгосон.Өнөөгийн энэ үйл явдалыг ард түмнийх нь ихэнх 65%-75% нь дэмжиж оролцож байгаа.Олны үзэл бодлыг хүндэтгэж үзэх ёстой
Хамгийн их уншсан