Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сөрөг хүчнийхэн Киевээс өдөөн хатгагчдын хэд хэдэн бааз илрүүлжээ
Украины нийслэл Киевт эсэргүүцлийн хөөлгөөнийхөн, цэрэг цагдаагийн хооронд мөргөлдөөн болж жагсагчид харвагч, чулуу модоор шидэн, Молотовын коктейль хэмээдэг шатаагч шингэн бүхий шил ашиглаж байгаа бол цэрэг цагдаагийнхан усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан мөргөлдсөөр байна.

Энэ үймээний үеэр сөрөг хүчнийхэн Киевийн ойр орчмоос олон нийтийн арга хэмжээний үеэр өдөөн хатгагч “титушек”-ийн хэд хэдэн бааз олж илрүүлсэн байна.
Лхагва гаригийн шөнө гэхэд л “автомайдан”-ы идэвхтнүүд Киевт ордог гол замын дэргэдээс өдөөн хатгагчдын майхан, биеийн тамирын хувцастай залуус, жолооч эзэнгүй цэргийн гурван ч машин байхыг илрүүлэхэд тэр залуус сөрөг хүчнийхнийг зодохоор саваагаар сүрдүүлж байжээ. “Автомайданчууд цэргийн майханд байрлаж байсан 20 орчим “титушек”-ийг илрүүлэхэд тэд төмөр зам руу  зугтааж нуугдсан” гэж агентлагийн мэдээлэлд дурджээ.

Орон нутгийн иргэд ч өдөөн хатгагчид тэднийг заналхийлж, хашааг нь нурааан, өмч хөрөнгийг нь сүйтгэнэ гэж дарамталсан  гэж ярьсан байна. Өдөөн хатгагчдаас хоёрыг нь сөрөг хүчний идэвхтнүүд барьж Үйлдвэрчний эвлэлүүдийн ордонд аваачиж "байцаахаар" авч явсан байна. Сөрөг хүчний өөр бас нэг хэсэг ойгоос төмөр торхонд гал түлээд дулаацаж байсан 100 гаруй өдөөн хатгагчийг илрүүлжээ.
Энгийн хувцас өмссөн ийм өдөөн хатгагчид нь жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр хүмүүсийг үймүүлэн уруу татаж галдан шатаах, цагдаа цэргийнхэн рүү дайрахыг уриалдаг хэмээн мэдээлэлд дурдсан байна.
Киевт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн 22-ны өдөр бүр идэвхжиж жагсагчид цагдаагийнхан руу шатаагч шингэн, чулуу мод шидэлж байна. Цагдаагийнхан өөдөөс нь усан буугаар шүршиж цаг минут тутамд байдал улам хүндэрч байна гэж мэдээлж байна.
Өвлийн хүйтэн цагаар усан буу ашиглах нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг хэмээн хэвлэлүүд тэмдэглэж байна. Өнгөрсөн шөнө гэхэд л украины нийслэлд хасах 10 хэм хүртэл хүйтэн байжээ.
Лхагва гарагийн шөнө Грушевийн гудамжинд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөх үеэр сөрөг хүчний 22 настай залуу эмнэлэгт амь алдсан гэж Майданы өөрийгөө хамгаалах штаб мэдээллээ.  Тэр залуу Өнгөрсөн 20-ны өдөр болсон мөргөлдөөний үеэр “Динамо” цэнгэлдэх хүрээлэнгийн 13 метрийн цамхгаас унасан юм байна.

Лхагва гарагт украины эрх баригчид жагсагчдыг Киевээс зайлуулж цэвэрлэх төлөвлөгөө гарган эхлүүлж дотоодын цэрэг, цагдаа, тусгайгийн “Беркут”-ын 7600 ажилтныг бэлэн байдалд оруулсан гэж бас мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан