Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тугалаас нь салгасан дельфин амиа хорложээ
Японы загасчид саяхан 250 дельфинийг бөөнөөр нь барьсны дотор нэгэн дельфинийг бяцхан тугалаас нь зэрлэгээр салгажээ. Тугалаас нь салгасны дараа эх дельфин торноос гарах гэж оролдон үсэрч цовхчиж, тугалаа хайж байгаа бололтой ер тайван байхгүй ийш тийшээ харайж байснаа гэнэт усан доогуур ороод гарч ирэлгүй алга болжээ. Тэр дельфинийг амиа хорлосон нь лавтай гэж үзэж харсан хүмүүс нь хэлж байна.
Хамгийн ухаантай амьтан гэгддэг дельфинийг амиа хорлодог гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Тэд хатуу зүйл рүү толгойгоогоор цохих, эсвэл зүгээр л усан доор амьсгалаа түгжих зэргээр амиа егүүтгэдэг байна. Олон жил нэг газар хашигдсан дельфинүүд маш их стресст ордог нь илт байдаг бөгөөд тэд үүнээс гарах ганц арга зам нь үхэх гэж мэддэг бололтой. Амьсгалахгүй байсаар өөрийгөө хороодог байна.

Үүнийг нотлох явдал ч цөөнгүй удаа гарч байсан. 2007 онд Ираны өмнөд хэсэгт 152 дельфин далайн эрэгт хаягдсан юм. Чухам ямар шалтгаанаар эрэг дээр гарч ирсэн нь мэдэгдэхгүй байсан тэдгээр дельфинийг аврахаар нутгийн иргэд усанд нь оруулах гэж оролдсон ч тэд буцаж эрэг дээр гарч ирэн, ээлж дараалан үхээд байсан гэнэ. Үүнээс жилийн дараа Корнволлын эрэг дээр 26 дельфин бөөнөөрөө үхсэн байсан нь бас л амиа хорлосон хэрэг байж хэмээн судлаачид тогтоосон юм.
Дельфин маш ухаантайгаас гадна бүлсэг амьтан учраас тугалаас нь, эцэг эхээс нь салгахад маш их гашууддаг байна. Тийм ч учраас дельфинийг олноор нь барихыг харах маш хэцүү хэмээн тэдний талаар судалдаг мэргэжилтнүүд хэлж байна. Хэдийгээр дельфин болон халимыг ингэж олноор нь барихыг олон улсын зүгээс шүүмжлэн, Японд хатуу шахалт үзүүлдэг ч тэд үүнийг махны чиглэлээр мал нядлахаас огтхон ч ялгаагүй хэмээн хэлдэг. Тус улсад дельфинийг хэдэн зуугаар нь бариад хамгийн хөөрхөн дельфинүүдийг янз бүрийн аквариум, амьтны хүрээлэнд худалдаж, үлдсэнийг нь махны зорилгоор нядалдаг гэнэ.

Ер нь, дельфин гэлтгүй өөр бусад амьтад ч амиа хорлодог болохыг хэд хэдэн тохиолдлоор баталдаг. 2005 онд Туркт 450 хонь бөөн бөөнөөрөө хадан хясаанаас үсэрч амиа хорлож байсан бол Хятадын амьтны хүрээлэнд олон жил хашигдсан хоёр баавгай зориуд юм идэхгүй байсаар турж үхсэн тохиолдол бий. Тэгвэл 2011 онд Шинэ Зеландын эрэгт нэгэн халим өвчтэй болсноо мэдээд эрэг дээр гарч амиа хорлосныг бусад нь дуурайж 60 гаруй халим үхсэн явдал ч амьтад амиа хорлодог гэдгийн нэг жишээ болсон юм.




0 Сэтгэгдэл
Yamar orowdmoor ym be.
Teneg yum tiim l yum bol yagaad bariad bgaan. unen mal, malnaas dor.
Хамгийн их уншсан