Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Зургаан бүсгүйг бэлгийн боол болгон барьцаалсан хятад эрийг цаазалжээ
Хятадын Хэнань мужийн Лоян хотын иргэн, төрийн албан хаагч байсан Ли Хао гэгч 2009 оноос хойш 16-24 насны зургаан бүсгүйг хулгайлан нийтийн орон сууцны доод хонгилд барьцаалж хоёроос 24 сараар хорьсон нь илэрчээ.

Энэ хугацаанд тэр бүсгүйчүүдээр бэлгийн зугаа хийж дарамтлан доромжлохын зэрэгцээ өөр хоорондоо зодолдож нэгнийгээ алахыг шаардаж байсан гэнэ. Хүүхнүүдийг хорьж байсан 20-хон хавтгай дөрвөлжин метр талбай бүхий подвал нь ариун цэврийн ямар ч шаардлага хангахгүй, харанхуй, зөвхөн кино үзэж тоглоом тоглоход зориулсан, интернетэд холбоогүй ганц компьютертэй л байсан гэнэ.
Тэрээр караоке баар, үсчний газар, иллэгийн газарт ажилладаг бүсгүйчүүдийг албан тушаалаа ашиглан хуурч авчран хорьдог байсан гэнэ.
Ли Хао  хүүхнүүдийг хоёр хоногт нэг удаа хооллодог байснаас тэд нь ямар ч хүч тэнхээгүй болж зугтах тухай бодохоо ч больсон байжээ.

Бэлгийн гаж донтой эр нэг удаа нэг бүсгүйг өөр нэгэн эрэгтэйд “үйлчлүүлэхээр” хамт явуулах үед нь 23 настай тэр бүсгүй зугтаж цагдаад мэдэгдсэн байна. Хууль сахиулагчид гаж донтны барьцаалсан хүүхнүүдээ байлгадаг байрыг илрүүлэн үзэхэд хоёр ч эмэгтэйн цогцос байжээ. Цагдаагийнхны олж тогтоосноор бол тэдний нэгийг үгэнд орсонгүй гэж гаж донтон өөрөө хөнөөсөн бол нөгөөг нь бүсгүйчүүд “эзэндээ” илүү талагдахын тулд өөр хоорондоо зодолдох үедээ алсан байна.
Хүүхнүүд удаан хугацаагаар гаж донтны боолчлолд байсаар  түүнд таалагдаж секс хийх давуу эрхтэй байхын төлөө тэмцэлдсээр “стокгольмын синдром” хэмээн нэрийддэг, нөхцөл байдалдаа дасан, эзэндээ талархдаг гажигтай болсон байна. Цагдаагийнхны хэлснээр бол бүсгүйчүүд хүчирхийлэгчдээ таалагдахыг эрмэлзэж түүнтэй бэлгийн харьцаанд орсондоо талархдаг болсон байсан гэнэ.

Ийн Ли Хаог цаазаар авч, барьцаанд байсан бүсгүйчүүдийн нэгийг өөр нэгнийгээ хөнөөсөн хэрэгт оролцсон хэмээн гурван жилээр шийтгэжээ.
Ли Хао хагас сард нэг удаа подвалдаа орж зугаацахдаа эхнэр хүүхэддээ хамт ажилладаг хүнтэйгээ ээлжээ сольсон гэж хэлдэг байсан гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан