Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Facebook –ийн бас нэг захирал тэрбумтан боллоо
Facebook компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг тэрбумтан болжээ. Facebook-ийн хувьцаа өнгөрсөн мягмар гаригт өсч 58 ам.долларт хүрснээр Ш.Сэндбергийн хөрөнгө тэрбум давсан байна. Тэрээр компанийнхаа 12,3 сая хувьцааг эзэмшдэг бөгөөд 2013 оноос хойш зөвхөн хувьцаанаасаа 300 сая ам.доллар олжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд буй Шерил ийнхүү 44 насандаа тэрбумтан болсноор өөрийн хүчээр тэрбумтны зиндаанд хүрсэн залуу баячуудын нэг болж байна. Тэрээр Facebook-т ирэхээс өмнө “Google” компанид ажиллаж байсан юм. Facebook-ээс гадна “Starbucks”, “Walt Disney” компанийн ТУЗ-д багтдаг тэрээр эмэгтэй хүн хэрхэн карьераа өсгөж амжилтад хүрч болох тухай “Lean In” хэмээх ном бичсэн нь өндөр борлуулалттай яваа юм.
Шерил Сэндбергээс өмнө Facebook-ийг үндэслэн байгуулахад оролцсон хэд хэдэн захирал нь тэрбумтан болсон билээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан