Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Эрх баригчид Киевээс “Евромайдан”-ыг цэвэрлэхээр зэхэж байна
Украины эрх баригчид нийслэл Киевт болж байгаа “Евромайдан” жагсаалыг цэвэрлэх төлөвлөгөө боловсруулаад байна хэмээн Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн эх сурвалжийг үндэслэн “Украины долоо хоногийн толь” сайт мэдээллээ.

“Эх сурвалжийн мэдээлснээр энэ ажиллагаанд  дотоодын цэргийн 4631 албан хаагч, цагдаагийн 1460 ажилтан, тусгай тасгийн “Беркут”-ын 1530 дайчныг оруулахаар бэлтгэж байна. Ингэснээр юун түрүү Грушевийн гудамж болон Европын талбайг бүрэн хяналтдаа авах бол цаашлаад Евромайданыг бүрэн цэвэрлэх юм байна. Үүнээс гадна Үйлдвэрчний эвлэлүүдийн ордноос Майданыг бүрэн цэвэрлэж гаргах, ер нь эсэргүүцэгчдийг бүрэн дарж авах гэнэ” хэмээн мэдээлэлд дурджээ.

Харин цэвэрлэх энэ ажиллагаа хэзээ эхлэхийг дурдаагүй байна.
Энэ сарын 19-нөөс Киевийн төвд Грушевийн гудамжинд жагсагчид эсэргүүцлийн хөдөлгөөнөө идэвхжүүлэн жагсагчид, цагдаагийнхан, тусгай тасгийнхны хооронд мөргөлдөөн болж хоёр талаас олон зуун хүн бэртэж гэмтээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Manai unee S.Bayar soliotiig avaachaad tavichihval yostoi buudaad ugne dee
Хамгийн их уншсан