Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Бүх үр хүүхэд түүн шиг бол ...
Гуо Шижун хэрэв их сургуулиа орхисон бол хэн ч түүнийг зэмлэхээргүй байлаа. Учир нь, айлын ганц хүү болсон түүнд өвчтэй эцэг эхийгээ асрах, орон гэрээ авч явах үүрэг арван хэдхэн наснаас нь ногджээ. Ээж нь менингитийн улмаас сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон бол аав нь гүүрэн дээр барилгын ажил хийж явахдаа унаж осолдсоны улмаас суумгай болжээ.
Гэвч амьдралын энэ зовлон бэрхшээл түүнийг сургуулиас нь холдуулж дөнгөсөнгүй. Г.Шижун дунд сургуульд маш сайн суралцаж, улсынхаа хамгийн шилдэг сургуулиудын нэгд элсэн орж чаджээ. Тэрээр хичээлд явахын хажуугаар эцэг эхээ асрах үүрэгтэй учраас сургуулийнхаа дотуур байрны  нэг өрөөнд аавтайгаа хамт амьдрах болж. Харин ээжийг нь эмээ өвөө нь асарч хүүд туслахаар болжээ. Аавтайгаа нэг дор амьдарснаар Гуо Шижун хичээлээ цалгардуулахааргүй болж, хичээлийн завсарлага, үдийн цайны цагаар аавыгаа эргэж тойроод байх боломжтой болжээ.

 Түүний нөхцөл байдлыг сургуулийн удирдлага ойлгож, аавтайгаа хамт амьдрахыг зөвшөөрсөн нь хүүгийн сурлагад сайнаар нөлөөлжээ. Тэрээр сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг болж, тэтгэлэг ч хүртсэн байна. Гэвч тэр жил бүр бараг 4000 мянган ам.долларын сургалтын төлбөр болон ахуй амьжиргааны зардлаа төлөхийн тулд хамаатан садан, найз нөхдөөсөө багагүй хэмжээний мөнгө зээлээд байгаа юм. “Амьдрал амар хялбар гэж хэлж чадахгүй нь. Гэвч энэ зовлон бэрхшээлээс гарах цорын ганц арга зам бол хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг би мэднэ. Тийм учраас гомдоллох ч эрхгүй ажиллах хэрэгтэй байна. Сургуулиа төгсөхөөр аяндаа сайхан болох байх аа” гэж Гуо Шижун хэвлэлд ярьжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан