Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
ОРОСТ ЭВДЭРСЭН ВАГОН РУУ ХОЁР МЭРГЭЖИЛТЭН ИЛГЭЭЖЭЭ
ОХУ-ын төмөр замаар аялж явсан суудлын галт тэргэнд гэмтэл гарч, зорчигчид удаан хугацаагаар саатсан тухай зарим сонин, хэвлэл мэдээлсэн. Уг асуудлаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очироос асууж тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн 19-нд ОХУ-ын Новосибирск хотын цаахан талд байдаг Каргат өртөөний орчимд Улаанбаатар-Москвагийн чиглэлийн суудлын тавдугаар галт тэрэгний 511 дүгээр вагоны хос дугуйнд гэмтэл гарч, дөрвөн цаг гаруй саатсан тохиолдол гарсан. Бид, ОХУ-ын тухайн төмөр замын удирдлагуудтай ярьж, уг вагонд зорчиж явсан 11 хүнийг өөр вагонд шилжүүлэн суулгаж, гэмтэлтэй вагоны дугуйг солиулан, Новосибирск өртөөнд татаж авчирсан. Хос дугуй гэмтсэн шалтгааныг судалж тогтоохоор манай хоёр мэргэжилтэн өнөөдөр гарч байна. Гэмтэл гарсан хос дугуйг өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Красноярскийн вагон засварын үйлдвэрт их засвар хийлгэн авчирсан юм. Их засварын баталгаат хугацаа 12 сар байдаг. Тухайн үед зөрж явсан галт тэрэгний машинч хос дугуйнаас оч хаяж байгаа тухай тавдугаар галт тэрэгний машинч нарт радио холбоогоороо мэдэгдэж зогсоосон байна билээ. Галт тэрэг зогссон өртөөний орчимд хос дугуй солих засварын газаргүй учир вагоныг салгаж, үлдээх гэж цаг алдсан тал бий. Харин, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан шиг дугуй нь салаад өнхрөөд явчихсан, шатсан юм байхгүй. Суудлын галт тэргийг Москва ороод буцаж ирэхэд нь уг вагоныг холбож, Улаанбаатарт авчрах болно” гэлээ.
ОХУ-ын төмөр замаар аялж явсан суудлын галт тэргэнд гэмтэл гарч, зорчигчид удаан хугацаагаар саатсан тухай зарим сонин, хэвлэл мэдээлсэн. Уг асуудлаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга С.Бат-Очироос асууж тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн 19-нд ОХУ-ын Новосибирск хотын цаахан талд байдаг Каргат өртөөний орчимд Улаанбаатар-Москвагийн чиглэлийн суудлын тавдугаар галт тэрэгний 511 дүгээр вагоны хос дугуйнд гэмтэл гарч, дөрвөн цаг гаруй саатсан тохиолдол гарсан. Бид, ОХУ-ын тухайн төмөр замын удирдлагуудтай ярьж, уг вагонд зорчиж явсан 11 хүнийг өөр вагонд шилжүүлэн суулгаж, гэмтэлтэй вагоны дугуйг солиулан, Новосибирск өртөөнд татаж авчирсан. Хос дугуй гэмтсэн шалтгааныг судалж тогтоохоор манай хоёр мэргэжилтэн өнөөдөр гарч байна. Гэмтэл гарсан хос дугуйг өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Красноярскийн вагон засварын үйлдвэрт их засвар хийлгэн авчирсан юм. Их засварын баталгаат хугацаа 12 сар байдаг. Тухайн үед зөрж явсан галт тэрэгний машинч хос дугуйнаас оч хаяж байгаа тухай тавдугаар галт тэрэгний машинч нарт радио холбоогоороо мэдэгдэж зогсоосон байна билээ. Галт тэрэг зогссон өртөөний орчимд хос дугуй солих засварын газаргүй учир вагоныг салгаж, үлдээх гэж цаг алдсан тал бий. Харин, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан шиг дугуй нь салаад өнхрөөд явчихсан, шатсан юм байхгүй. Суудлын галт тэргийг Москва ороод буцаж ирэхэд нь уг вагоныг холбож, Улаанбаатарт авчрах болно” гэлээ.
0 Сэтгэгдэл























