Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Туркт ахиад эсэргүүцлийн жагсаал
Өнгөрсөн оноос эхлэн Туркт эрх баригчдын явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан тасрахгүй байгаа. Оны өмнө Стамбул хотын түүхэн талбайд худалдааны төв барихыг эсэргүүцэн Туркийн том хотуудад олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байв. Эдгээр жагсаал нь яваандаа Ерөнхий сайд Эрдоганы бодлогыг эсэргүүцсэн, түүнийг огцрохыг шаардсан улс төрийн агуулгатай хөдөлгөөн болж хувирсан билээ.
Харин энэ удаад Засгийн газраас интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоох гэж байгааг эсэргүүцсэн туркчууд гудамжинд гарч жагслаа. Стамбул, Анкара хотуудад цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хийж, резинэн сум, өндөр даралттай ус ашигласан байна.
Хэрэглээнд хязгаарлалт тавих замаар Засгийн газар интернэт чөлөөтэй ашиглах иргэдийн эрхийг зөрчих гэж байна гэж үзсэн байна. Харин Засгийн газраас нь энэхүү хязгаарлалт зөвхөн садар самууныг сурталчилсан сайтуудад хамаатай гэж тайлбарлажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан