Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Барак Обама ч залуудаа марихуан татаж байсан гэнэ
Энэ нэгдүгээр сарын 1-нээс АНУ-ын Колорадо муж марихуаныг эмнэлгийн болон амралт, сэргээх зориулалтаар худалдаалдаг болсон бол энэ оноос Вашингтон мужид бас өвс худалдаалж эхлэх юм. Энэ тухайд Цагаан ордны тэргүүн Барак Обама үзэл бодлоо илэрхийлснийг америкийн New Yorker хэвлэл нийтэлсэн байна. Төрийн тэргүүн марихуан татах нь сөрөг нөлөөтэй, урьдын адил нийгэмд таагүй зүйл хэвээрээ шүү дээ гэсэн байна. Тэрээр “Би ч гэсэн өсвөр насандаа өвс татаж л байсан. Энэ нь тамхи татахтай адил муу зуршил гэж би үздэг. Залуу бага байхдаа би ч гэсэн тамхи татаж амьдралынхаа нэлээд хэсгийг энэ зуршилтай хамт өнгөрөөсөн. Гэхдээ би марихуаныг архинаас илүү хортой гэж бодохгүй байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгч бас хүүхдүүд өөрийнх нь залуу цаг шиг  каннабис татахгүй байгаасай гэжээ. “Би өөрийнхөө охидод өвс татах нь эрүүл мэндэд хортой шүү гэж хэлдэг” гэсэн байна.
Колорадо, Вашингтон мужид марихуаныг чөлөөтэй болгосон нь чухал алхам  гэж Барак Обама хэлжээ. Энэ нь марихуанаас болоод эрүүгийн хариуцлага оноодог явдлыг багасгана гэсэн байна. Гэхдээ ингэснээр залуучууд бусад хориотой бодис кокаин, зэргийг татах вий дээ гэдгийг урьдчилан анхааруулсан байна.
0 Сэтгэгдэл
канабис гэгч өвс бүр хорт хавдар эмчилдэг гэдэг нь батлагдаад яахаа мэдэхгүй мэдикал гэж тодотгол хийж байгаа юм билээ. Энэ тухай үй түмэн баримтат кино гарсанаас Best marijuna documentary гэдэг кино бараг 2 сая үзэгчтэй ю тубэд байгаа
Хамгийн их уншсан