Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нөхрийнхөө “нууц амрагийг” илчилсэн сайдын эхнэр нас баржээ
Энэтхэгт сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа хэргийн эзэн Сунанда Тарурыг Шинэ Дели дэх “Leela Palace” хэмээх таван одтой зочид буудалд нас барсан байхыг олжээ. Тэр бол Энэтхэгийн Хүний нөөцийн сайд Шаши Тарурын эхнэр юм. Тэрээр нас барахынхаа өмнө нөхрийнхөө талаар дуулиантай мэдээлэл цацаж, олны анхаарлыг татаад байсан юм.
Сунанда Тарур нөхрийнхөө Твиттерт нууцаар нэвтэрч түүний хувийн мессэжүүдийг нийтэд дэлгэж орхисон юм. Сайд Тарур Пакистаны нэртэй сэтгүүлч бүсгүй Мер Тарартай нууц амрагийн холбоотой байсан нь тэдгээр мессэжээс илэрхий болжээ. Сэтгүүлч бүсгүй сайдад хайртай гэдгээ илэрхийлсэн зурвасуудыг эхнэр нь Твиттерт нууцаар нэвтэрмэгцээ олон нийтэд цацсан байна.
Сайд Шаши Тарур бол Твиттерийг идэвхтэй ашигладаг, хоёр сая дагагчтай, бүр “Твиттерийн сайд” хочтой нэгэн аж. Тийм ч учраас энэ мэдээлэл тэр дороо шуугиан дэгдээсэн боловч сайд сүүлд нь Твиттерээ хакердуулсны улмаас ийм худал мэдээлэл цацагдлаа гэж залруулжээ. Гэвч нөхөртөө хууртсан эмэгтэй тийм ч амар бууж өгөхийг бодсонгүй, хоёр ч томоохон сонинд ярилцлага өгөхдөө нөхрийнхөө Твиттер хуудас руу нэвтэрч, хувийн мессэжүүдийг нь дэлгэсэн гэдгээ хүлээсэн байна. Тэрээр Пакистаны сэтгүүлч Мер Тарарыг нууц тагнуулч хэмээн сэрдэж, нөхрийг нь мөрдөж мөшгөхийн тулд араас нь гүйж, сээтэгнэсэн хэмээн буруутгажээ. Харин Мер Тарар энэ бүхнийг ямар ч утгагүй солиотой яриа учир инээгээд л өнгөрсөн хэмээн няцаажээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сайд Шаши Тарураас ярилцлага авахдаа түүнийг маш сайхан хоолойтой, аятайхан царай зүстэй хэмээн магтаж байсан нь эхнэрийнх нь дургүйг хүргэсэн бололтой гэж тайлбарлаж байсан юм.

Ийнхүү сайдын гэр бүлийн хэрүүл маргаан хэвлэлээр хэсэг шуугиан тарьсны дараа тэд эвлэрч, цаашдаа аз жаргалтайгаар хамтдаа амьдрахаар шийдсэн гэдгээ мэдэгдсэний ердөө маргааш нь Сунанда Тарур учир битүүлгээр нас барсан байна. Одоохондоо түүний үхлийн учир шалтгааныг тодруулаагүй боловч гадны нөлөө орсон гэх ул мөр юу ч байгаагүй гэж мэдэгдэж байна. Түүний байрлаж байсан өрөөнд өглөө нөхөр нь орох гэтэл цоожтой байхаар нь үйлчлэгчийг дуудаж онгойлготол тэр хэдийнэ амьсгал хураасан байдалтай орон дээрээсээ олдсон гэнэ.
Сунанда Тарур нь Шаши Таруртай 2010 онд гэрлэсэн бөгөөд нэг хүүтэй, Дубайд бизнестэй эмэгтэй байжээ.

Сайд болон түүний эхнэр
Энэтхэгт сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа хэргийн эзэн Сунанда Тарурыг Шинэ Дели дэх “Leela Palace” хэмээх таван одтой зочид буудалд нас барсан байхыг олжээ. Тэр бол Энэтхэгийн Хүний нөөцийн сайд Шаши Тарурын эхнэр юм. Тэрээр нас барахынхаа өмнө нөхрийнхөө талаар дуулиантай мэдээлэл цацаж, олны анхаарлыг татаад байсан юм. Сунанда Тарур нөхрийнхөө Твиттерт нууцаар нэвтэрч түүний хувийн мессэжүүдийг нийтэд дэлгэж орхисон юм. Сайд Тарур Пакистаны нэртэй сэтгүүлч бүсгүй Мер Тарартай нууц амрагийн холбоотой байсан нь тэдгээр мессэжээс илэрхий болжээ. Сэтгүүлч бүсгүй сайдад хайртай гэдгээ илэрхийлсэн зурвасуудыг эхнэр нь Твиттерт нууцаар нэвтэрмэгцээ олон нийтэд цацсан байна.
Сайд Шаши Тарур бол Твиттерийг идэвхтэй ашигладаг, хоёр сая дагагчтай, бүр “Твиттерийн сайд” хочтой нэгэн аж. Тийм ч учраас энэ мэдээлэл тэр дороо шуугиан дэгдээсэн боловч сайд сүүлд нь Твиттерээ хакердуулсны улмаас ийм худал мэдээлэл цацагдлаа гэж залруулжээ. Гэвч нөхөртөө хууртсан эмэгтэй тийм ч амар бууж өгөхийг бодсонгүй, хоёр ч томоохон сонинд ярилцлага өгөхдөө нөхрийнхөө Твиттер хуудас руу нэвтэрч, хувийн мессэжүүдийг нь дэлгэсэн гэдгээ хүлээсэн байна. Тэрээр Пакистаны сэтгүүлч Мер Тарарыг нууц тагнуулч хэмээн сэрдэж, нөхрийг нь мөрдөж мөшгөхийн тулд араас нь гүйж, сээтэгнэсэн хэмээн буруутгажээ. Харин Мер Тарар энэ бүхнийг ямар ч утгагүй солиотой яриа учир инээгээд л өнгөрсөн хэмээн няцаажээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сайд Шаши Тарураас ярилцлага авахдаа түүнийг маш сайхан хоолойтой, аятайхан царай зүстэй хэмээн магтаж байсан нь эхнэрийнх нь дургүйг хүргэсэн бололтой гэж тайлбарлаж байсан юм.

Сайд болон түүнтэй нэр холбогдсон сэтгүүлч бүсгүй

0 Сэтгэгдэл