Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Голландчууд хамгийн эрүүл хооллодог
Дэлхийн улс орнуудаас хамгийн эрүүл, зөв хооллодог үндэстэн нь голландчууд хэмээн Oxfam-ын хийсэн судалгаагаар тогтоожээ. Улс орнууд дахь хоол хүнсний үнэ ханш, хүмүүсийнх нь эрүүл мэнд, сахрын өвчлөл хэр өндөр байгаа, хүмүүс нь хэрэгцээтэй шим тэжээлээ авч чадаж байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгон эрүүл хооллодог үндэстнүүдийг тодруулжээ. Дээрх шалгуураар бол Нидерланд, Франц,Швейцарь, Дани, Швед, Австри, Белги, Ирланд, Итали, Португали улсын ард түмэн хамгийн эрүүл хооллодог хэмээн эхний 10-т жагссан байна.  Гэхдээ энэ бүх улсад хүнсний ямар ч асуудал байхгүй гэсэн үг биш. Тухайлбал голландчууд нийтээрээ эрүүл хэв маягаар хооллодог ч таван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн тоо баримт бий.
Дээрх судалгаагаар хоол хүнс хамгийн муутай газруудыг ч нэрлэсэн байна. Хүн ард нь эрүүл, зөв хоол идэх боломж муутай 10 орны тоонд Чад, Ангол, Этиоп, Мадагаскар, Йемен, Нигер, Бурунди, Мозамбик, Зимбабве, Сьера Леон гэх мэтчилэн Африкийн буурай хөгжилтэй орнууд орсон байна. Эндэхийн хүн амд хоол тэжээлийн дутагдалд орох нь түгээмэл, хоол хийх эрүүл ахуйн орчин нөхцөл маш муу зэрэг нь нөлөөлсөн байна. Өндөр хөгжилтэй орнууд таргалалттай тэмцэж байхад эдгээр улсад хоол тэжээлийн дутагдал санаа зовоосон хэвээр л байгаа юм.  

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
haana bolohoo bichdeg boloosoi
1 сарын 18-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
haana bolohoo bichdeg boloosoi
Хамгийн их уншсан