Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ерөнхийлөгч эмнэлэгт байгаа эхнэрээ нэг ч удаа эргэж очоогүй
Францын Ерөнхийлөгч Ф.Олланд өөрийнх нь ичгүүрт явдлаас болж эмнэлэгт хэвтээд байгаа тэргүүн хатагтай Валери Триервейлерийг нэг ч удаа эргэж очоогүй гэнэ. Ерөнхийлөгчтэй албан ёсоор гэр бүл болоогүй ч тэргүүн хатагтайн хувиар Элисейн ордонд амьдардаг Валери Триервейлер Ерөнхийлөгчийн нууц амрагийн явдлыг олж мэдсэний дараа сэтгэл санааны гүн цочролд орж, улмаар тайвшруулах эм их хэмжээгээр уусан нь түүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Гэхдээ тэрээр амиа хорлох зорилгогүй, ердөө л сэтгэлээ тайвшруулах гэж эмээ хэтрүүлсэн хэмээн ойр дотны эх сурвалжууд нь хэвлэлд ярьсан байна. Тэргүүн хатагтай эмнэлэгт ирээд долоо хонож байгаа ч Ерөнхийлөгч энэ хугацаанд нэг ч удаа эргэж ирээгүй, ердөө цэцэг шоколад л илгээсэн гэнэ. Энэ бол Ф.Олланд хамтран амьдрагчаасаа салах бодолтой байсныг илтгэж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна. Ф.Олландын явдал хэвлэлд дэлгэгдэх тэр үед Ерөнхийлөгч хамтран амьдрагчаасаа сална гэдгээ мэдэгдэх гэж байсан ч Валери Триервейлер эмнэлэгт хүргэгдсэнээр түүний төлөвлөгөө нуржээ. Гэхдээ Ф.Олланд ирэх сарын 10-наас өмнө тэргүүн хатагтайгаас салах уу эсвэл нэр холбогдсон жүжигчин бүсгүйг шинэ амьдралаараа сонгох уу гэдгээ шийдэх ёстой. Учир нь, тэрээр АНУ-д төрийн айлчлал хийх учир тэр үед тэргүүн хатагтайтай байх эсэх нь тодорхой болсон байх ёстой юм.

Ерөнхийлөгчийн зүгээс хувийн амьдрал гэдгээр шалтаглан болсон явдлыг бүрхэгдүүлж орхихыг хүсч байх хооронд түүнтэй нэр холбогдсон жүжигчин Жули Гэйет "Closer" сэтгүүлийг шүүхэд өгч, 50 мянган евро нэхэмжилсэн байна. Тус сэтгүүл Ерөнхийлөгчийн нууц явдлыг долоон нүүр нийтлэл, паппарац зургаараа илчилж орхисон нь одоогийн энэ том шуугианыг дэгдээсэн билээ. Ерөнхийлөгч Ф.Олланд ч дээрх сэтгүүлийг шүүхэд өгнө гэж мэдэгдэж байсан ч хараахан хуулийн байгууллагад хандаагүй байгаа бололтой. Тэрээр сэтгүүлийг хувийн асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байгаа ч түүнд бичсэн зүйлийг үгүйсгэж чадахгүй байгаа юм. Францын бусад хэвлэлд гарч байгаа мэдээллээс харвал Жули Гэйет жилийн өмнө найз бүсгүйдээ "Өөрөөсөө ахимаг насны улстөрч хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон" гэдгээ хэлж байсан гэнэ. Тэгэхээр Ф.Олланд Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа нууц амрагтай болсон бололтой гэж хэвлэлүүд шуугьж байна.

Энэ зураг Ерөнхийлөгч өнгөрсөн, одоо цаг үед холбоотой гурван эмэгтэй зэрэг багтжээ. Түүний цаад талд дөрвөн хүүхдийнх нь ээж, улстөрч Сеголен Роял сууж байгаа бол одоогийн хамтран амьдрагч Валери Триервейлер түүнтэй гар барьж байна. Харин бүр арын эгнээнд одоо нэр холбогдоод буй жүжигчин Жули Гэйет сууж байна.

Ерөнхийлөгчийн нууц амрагтайгаа уулздаг байсан газар Элисейн ордноос хэдхэн алхмын зайд байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан