Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
“Өгөөмөр” захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, шинэ замын трасс гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамжийн дагуу томоохон зах, худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын ажлууд хийхээр болсон билээ.
Энэ дагуу “Өгөөмөр” захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж, шинэ замын трасс гаргах ажил эхэлсэн байна. “Өгөөмөр” захын зүүн хэсэгт байрлаж байгаа 66 чингэлгийг чөлөөлснөөр тус захаас хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зам руу шууд гарах боломжтой болох юм. Ингэснээр “Нарантуул”, “Өгөөмөр” захын орчим үүсдэг хөдөлгөөний нягтрал 10 орчим хувиар буурна гэж үзэж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд тус захын удирдлагууд хамтран ажиллаж, чингэлгүүдийг нүүлгэн шилжүүлэх, талбай чөлөөлөх цэвэрлэх ажилд дэмжлэг үзүүлжээ.

0 Сэтгэгдэл