Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Жижүүрийн офицерууд хар тамхи хэрэглэдэг байжээ
АНУ-ын Цэргийн нисэх хүчинд сүүлийн хэдэн жил гарч байгаагүй дуулиант хэрэг гарчээ. Цэргийн нисэх хүчний сайд Дебора Ли Жеймийн хийсэн мэдэгдлээс үзвэл зургаан нисэх баазад алба хааж байсан 11 офицер хар тамхи тогтмол хэрэглэдэг байсныг илрүүлжээ. Эдгээрээс гурван офицер нь цөмийн цэнэгт хошуу бүхий “Минитмен” пуужин байрлуулсан Вайомин, Монтана муж дахь цэргийн баазад байлдааны жижүүрт тогтмол гардаг байсан нь хамгийн их дуулиан тарьсан юм. Дэлхийг хэдхэн минутад уст­гах хүчтэй асар хүчирхэг цөмийн пуужинг хөөргөх эрхтэй офицер хүн үүрэгт ажил дээрээ хар тахи татаад мансуурлын байдалтай байх нь байж боломгүй зүйл болохор дуулиан тарихаас ч аргагүй. Үүний дээр цөмийн пуужингийн баазад алба хааж байсан 34 офицер нь ажлын чадвар, мэргэжлийн төвшин тогтоох шалгалтын үеэр удирдлагаа тогтмол мэхэлдэг байсан нь илэрчээ.
АНУ-ын Цөмийн хүчний цэргийн албан хааг­чид сар болгон албан үүргээ гүйцэтгэх үед хийх ёстой үйлдлийн дарааллын талаарх асуултуудад хариулан мэргэжлийн чадвар хангаж чадах эсэхээ шалгуулдаг. Гэтэл шалгалтын үеэр офицерүүд мэдэхгүй нэгэндээ зөв хариултыг мессэжээр явуулдаг байсан нь илэрчээ. Үүнээс болж 600 гаруй офицерыг дахин шалгалтад оруулахаар болсон байна. Зөрчил гаргасан офицеруудыг үүрэг ажлаас нь түр чөлөөлөөд байгаа аж.
0 Сэтгэгдэл
BURHAN MINE ENE GALZUUCHUUDIIN ULSAAS DELHIIG MINE HAMGAALJ UGUUSEI DUU.
BURHAN MINE ENE GALZUUCHUUDIIN ULSAAS DELHIIG MINE HAMGAALJ UGUUSEI DUU.
yooy yamar aimaar yum be. ene har tamhi geech zuil chin yamar aimaar yumbe. gants amidrah nasaa ingej ballah hereg bnuu. har tamhindaa mansuuraad puujingaa hoorgoson bol yah bsiin boloo. bugd chad. Burhan mine. negent hun bolood torchihson yum, mongoliinhoo toriin tolgoid garaad suusan nohduudad doromjluulaadch gesen amidarchih yumsan. ur huuhedee l bodoh yumdaa
Хамгийн их уншсан