А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Хуулийн этгээдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх төслийг дэмжлээ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.
2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгад оролцогчдын дийлэнх нь хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай гэжээ. Одоогийн хуулиар хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, найман шат дамжлагаар дамжин, тав хоног зарцуулж байгаа аж. 2008 оны байдлаар 44,464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол 2013 онд 93,733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийдэг гэнэ. Мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр уг бүртгэлийг хийж, энэ тогтолцоог шинэчлэх шаардлага гарч байгааг хуралдаанд Хуульзүйн сайд танилцуулсан юм.
Төслийн шинэчилсэн найруулгад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэхийг тусгажээ. Мөн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгох гэх мэтчилэн асуудлыг багтаасан байна.
Бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээ /онлайн хэлбэр/-г нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, бүртгэлийн болон бусад өргөдөл гаргах, өргөдлийн шийдвэрлэлтийн явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авдаг болохоор шинэчлэн найруулжээ. Ингэснээр хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Уг асуудалд гишүүдээс ямар нэг асуулт, санал гараагүй учир олонхийн саналаар хэлэлцэхээр дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар болов.

0 Сэтгэгдэл