Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Оросууд Унгарт цөмийн реактор барина
ОХУ ба Унгар хоёр цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухайд Засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг байлцуулан хоёр орны Засгийн газрын сайдууд гарын үсэг зурж гэрээг хүчин төгөлдөр болгожээ. Энэ гэрээний дагуу Оросын компаниуд Унгарт “Пакш” цөмийн станцын одоо ашиглагдаж байгаа дөрвөн реактор дээр нэмж өндөр хүчин чадалтай хоёр ширхэг цөмийн реактор барихаар болов. Цаашлаад эдгээр реакторт зориулсан цөмийн түлш, засвар үйлчилгээг мөн хийж байхаар болжээ. Шаардлагатай бүх баримт бичгийг энэ жилд багтаан боловсруулахаар болсон байна. Хамгийн гол нь энэ бүхэнд шаардлагатай 10 тэрбум ам.долларыг Оросын тал Унгарт өгч байгаа зээл хэлбэрээр гаргахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан