Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
“Нэг цонхны үйлчилгээ”-ний төв нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвөөс хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслөөс дүүргийн ЗДТГ-тай хамтран төрийн үйлчилгээг дүүргийн алслагдмал хорооны иргэдэд ойртуулах зорилгоор дүүргийн 16 дугаар хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг нээж өнөөдөр ашиглалтанд орууллаа.
16 дугаар хороо нь 9600 орчим хүн амтай, дүүргийн төвөөс 10 гаруй километрийн зайд оршдог. Тус хорооны НЦҮ-гээр нийгмийн халамж, нийгмийн даатгал, газрын харилцаа, улсын бүртгэл зэрэг төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжүүд чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна дүүргийн Нийгмийн даатгал, өмч, газрын албаны мэргэжилтнүүд хороон дээр 7 хоног тутам батлагдсан цагийн хуваариар ирж, хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.
Тус НЦҮ-ний төвийг байгуулахад төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тавилга, техник хэрэгсэлд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас 18 сая төгрөг , дүүргийн ЗДТГ-аас байр танхимын засвар тохижилтонд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ төв нь Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу шинээр 4 хороонд байгуулах НЦҮ-ний төвийн 2 дахь нь юм.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвөөс хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслөөс дүүргийн ЗДТГ-тай хамтран төрийн үйлчилгээг дүүргийн алслагдмал хорооны иргэдэд ойртуулах зорилгоор дүүргийн 16 дугаар хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг нээж өнөөдөр ашиглалтанд орууллаа.16 дугаар хороо нь 9600 орчим хүн амтай, дүүргийн төвөөс 10 гаруй километрийн зайд оршдог. Тус хорооны НЦҮ-гээр нийгмийн халамж, нийгмийн даатгал, газрын харилцаа, улсын бүртгэл зэрэг төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжүүд чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна дүүргийн Нийгмийн даатгал, өмч, газрын албаны мэргэжилтнүүд хороон дээр 7 хоног тутам батлагдсан цагийн хуваариар ирж, хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.
Тус НЦҮ-ний төвийг байгуулахад төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тавилга, техник хэрэгсэлд төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас 18 сая төгрөг , дүүргийн ЗДТГ-аас байр танхимын засвар тохижилтонд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ төв нь Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу шинээр 4 хороонд байгуулах НЦҮ-ний төвийн 2 дахь нь юм.
0 Сэтгэгдэл























