Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Цаазалсан авгынхаа оронд Ким Чен Ун эмэгтэй дүүгээ томилжээ

Төрийн эргэлт зохион байгуулах гэсэн, мөрийтэй тоглосон хэргээр өнгөрсөн арванхоёрдугаар сард цаазалсан авга ах Чан Сон Тхэкийнхээ оронд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийнхөө эмэгтэй дүүгээ томилжээ. Дүү Ким Е Жон нь ийн Солонгосын хөдөлмөрийн намын 24 дүгээр хэлтэс буюу намын санхүүг хариуцах болж байна.
Энэ хэлтэс Солонгосын Ардын армийн нөхөн хангалтын ажил буюу нүүрс, эрчим хүч, шатахуун, хувцас бусад хэрэгслийг хариуцан нийлүүлдэг юм. Сая цаазаар авхуулсан авга ах нь энэ албыг хариуцаж байсан юм.
Үүний зэрэгцээ их удирдагчийн дүү эмэгтэй бас Тэсон банк, Хөгжил нэгтгэлийн банк, аялал жуулчлалын болон төмөр замын томоохон төслүүдийг удирдах болж байгаа юм.
Гадаадын зарим хэвлэлийн мэдээлснээр бол энэ албыг хашъя хэмээн дэд маршал Чхве Рен Хе өөрөө Ким Чен Унаас хүссэн ч тэр үүнийг нь няцаагаад оронд нь дүү эмэгтэйгээ томилжээ.
nUdend huiten teneg *****

0 Сэтгэгдэл
zochin
teneg novshiig uuriinu tsaazalval taarna
2014.01.15
2014.01.14