Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Михаил Калашников нас барахынхаа өмнө гэгээн ламтанд захидал бичжээ

Домогт АК-47 бууг зохион бүтээсэн нэрт зохион бүтээгч Михаил Калашников нас барахаасаа зургаан сарын өмнө Бүх Оросын болон Москвагийн гэгээнтэн Кириллд захидал бичиж нүглээ наманчилжээ.

Тэрээр захидалдаа өөрийнх нь бүтээсэн зэвсэг олон хүний аминд хүрснийг тэмдэглээд үүнийхээ төлөө сэтгэл зовниж явдгаа хэлж бурхнаас өршөөл хүссэн байна. “Сэтгэлийн зовлон минь тэвчихэд бэрх байна. Тариачны хүү, үнэн алдартны шашинт  Михаил Калашников миний бүтээсэн зэвсэг дайсан ч  гэлээ олон хүний аминд хүрсэнд үнэхээр шаналж байна” гэжээ.
Тэр бас оросын төдийгүй хүн төрөлхтний төлөө сэтгэл зовж яваагаа “Газар дэлхий дээр сүм хийдийн тоо өссөөр байгаа ч гай гамшиг нэмэгдсээр хүмүүс бие биенээ алсаар л байна. Сайн сайхан, гай гамшиг зэрэгцэн бие биетэйгээ зөрчилдөж байгаа энэ үед би газар дээрх амьдралаа орхих гэж байна. Би залуудаа ямар нэгэн мөнхийн хөдөлгүүр бүтээхсэн гэж мөрөөдөж явсансан. Гэрэл сүүдэр, сайн сайхан гай зовлон нэг зүйлийн хоёр тал болохор нэгэнгүйгээрээ байх аргагүй бололтой. Хүн төрөлхтөн ямагт ийм байх тавилантай гэж үү” хэмээн зохион бүтээгч асуужээ.
Калашников гэгээнтэн Кириллийг “Эрхэм гэгээнтэн” гэж нэрлээд оросын нийт ард иргэдийн төлөөнөө сайн сайхныг бүтээх үйлст нь амжилт хүссэн байна.
Гэгээнтний хэвлэлийн нарийн бичгийн  дарга  Александр Волков энэ тухайд “Энэ захидал үнэн алдартны сүмийн тухайд үнэт зүйл. Нэрт зохион бүтээгчийг ийм захидал ирүүлсэнд гэгээнтэн талархаад энэ бол эх оронч үзэл, эх орон ард түмэндээ хандах хандлагын гайхамшигт илэрхийлэл хэмээн зохион бүтээгчийг үнэлсэн” гэжээ.
“Калашников энэ зэвсгийг эх орноо хамгаалахын тулд л зохион бүтээснээс биш Саудын арабын алан хядагчид ашиглаасай хэмээн хийгээгүй юм” гэж Волков хэлсэн байна.
АК-47 автомат зохион бүтээсэн Михаил Калашников гэгээнтэн энэ захидлаа 2013 оны дөрөвдүгээр сарын 7-ноос огноолон илгээсэн бол өөрөө 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд 95 насандаа таалал төгссөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан