Монголчууд өвчлөхгүй өвчин гэж байхгүй болж. Өмнө нь сонсогдож байгаагүй өвчин ч гарсан юм шиг санагдах болжээ. Учир нь хөгшчүүл өвддөг гэж үздэг байсан өвчнөөр залуучууд өвчлөн унаад өгөх болж. Тиймээс хүмүүс одоогийн залуус бие муутай болов уу, эсвэл өвчний илрэл оройтсноос болж байна уу хэмээн гайхна. Үнэндээ өвчин хэлж биш, хийсч ирдэг учраас хэдэн настай хүн өвчилнө гэдгийг яаж мэдэх вэ дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс өвчний өвчлөл ихэсч байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярих болсон. Зүрхний шигдээс өвчин нь ийнхүү залуужих болсон шалтгаан нь зөв хооллолт хөдөлгөөн дутагдал, архи, тамхины буруу зуршлаас болдог байна. Эмч мэргэжилтнүүд “зүрхний шигдээс нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний хамгийн хүнд хэлбэр. Өнөөдөр зүрхний цусан хангамж хомсдох эмгэг нь маш өргөн тархсан бөгөөд эрэгтэйчүүдэд 50 хувь, эмэгтэйчүүдэд 30 хувь нь энэ өвчинд нэрвэгдсэн байдаг “гэж мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл дөнгөж гуч гарсан залуучууд энэ өвчнөөр өвч¬лөх болжээ гэсэн үг. Харин 50 гарсан эмэгтэйчүүдийн дунд зүрхний шигдээс цөөн байдаг байна. Учир нь эстрогенууд гэх эм бэлгийн дааврууд нь судас хатуурал үүсэхээс сэргийлдэг байна. Иймд цэвэршилт явагдсаны дараа эмэгтэйчүүдийн зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл нь эрчүүдийнхээс их болдог байна. Зүрхний шигдээс үүсэх шалтгаан нь судас хатуурах аж. Судас хатуурах гол ужиг нь цусан дахь холестрон ихсэх, тамхи татах, удамшлын өвчин, илүүдэл жин нөлөөлдөг байна. Мөн артерийн даралт ихсэх, чихрийн шижин зэргээс үүсдэг аж. Эрдэмтдийн сонирхолтой судалгаагаар эрэгтэйчүүдийн үс халцрах нь зүрхний шигдээсээр өвдөх магадлал өндөртэйг заадаг. Зүрхний шигдээс өвчний шинж тэмдэг нь өвчүүний ард буюу цээжний хөндийн төв хэсэгт хүчтэй хатгуулж өвдөх аж. Үүнийг манай иргэд мэдэхгүй ууц нуруугаар л янгинаж өвдөж байна хэмээн ойлгодог. Гэтэл энэ нь анхны шинж тэмдэг бөгөөд хэрвээ хүндрүүлэн явбал амиа алдах аюултай юм. Мөн шигдээсээр өвчилсөн хүн бөөлжиж, хэвлийгээр нь таагүй мэд¬рэмж төрж, зүрх доголдох, амьсгал нь давчдах, ухаан алдах зэргээр илэрдэг байна. Шигдээсээр өвдсөн хүн юуны өмнө артерийн даралтийг хэвийн хэм¬жээнд барих, цусны сахарын хэмжээг хэвийн болгох, хөдөлгөөний дутагдлаас зайлсхийх, архи, тахинаас татгалзах, илүүдэл жингээ хасах хэрэгтэй. Үүний тулд хэвийн жингээ мэддэг байх үүрэгтэй гэнэ. Ингэхийн тулд кг-аар авсан биеийн жингээ метрээр авч, квадрат зэрэгт дэвшүүлснээ өндөртөө хуваана. Гарсан үр дүн нь биеийн жингийн индекс болох бөгөөд 26-аас ихгүй байх ёстой. Хоол хүнсэндээ амин тэжээл өгөх жимс, ногоо, ургамлын тос, тахианы мах, загасны махыг түлхүү хэрэгтэй юм байна.