Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН 2-Р ЭЭЛЖИД ХАМРАГДАЖ БУЙ ИРГЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭ СОНГОЛОО
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн төслийн удирдах хороо“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдээс дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгох санал хураалтын ажиллагааг Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-аас өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Нийт 8 байршлын 12 хэсэгт иргэд 52-100 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах заалтын дагуу компаниудыг сонгосон байна.
0 Сэтгэгдэл























