Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
НАМЭХ-ны тэргүүнд Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нар өрсөлдөнө

Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт болсон. Хурлаар тус холбооны тэргүүн ,УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд итгэл хүлээлгэх эсэхийг авч хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2011 онд ээлжит бус чуулганаа хийж, Д.Оюунхоролыг даргаараа сонгон ажиллуулсан. Харин энэ хугацаанд хангалтгүй ажилласан хэмээн зарим гишүүн нь үзэн ээлжит чуулганаа зарлахаар Удирдах зөвлөлөө хуралдуулсан юм. Ингээд Удирдах зөвлөлд Д.Оюунхорол сонгуульт албан тушаалаа өгөхөө илэрхийлж, ээлжит чуулганыг энэ долоо хоногийн баасан гарагт зарлажээ. Харин НАМЭХ-ны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна. Ц.Цогзолмааг намын дарга М.Энхболдын фракц гэж дэмжих хэсэг байгаа бол “Бишрэлт” компанийн Б.Ундармааг хөрөнгө санхүүгийн хувьд холбооныхоо асуудлыг шийдээд явах байх гэх ч бий. Чуулганы үеэр танхимаас нэр дэвшүүлж ч магадгүй гэсэн мэдээлэл яваа. Ямар ч байсан багагүй зөрчилтэй байсан НАМЭХ-ныхон асуудлаа ярилцан, даргаа өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар шийджээ.

0 Сэтгэгдэл
Зочин
Зөв дөө Анужингийн дэргэд энэ хоёр төрийн хүн байхгүй юу? гэр бүл үймүүлсэн гэдэг тодотголтой хүн байж болохгүй шүү
2014.01.13