Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Францчууд тэргүүн хатагтайгүй байхыг хүсч байна

Францын тэргүүн хатагтай Валери Триервейлер нөхөр нь өөрийг нь хэрхэн хуурч мэхэлж байсан талаар олж мэдээд балмагдсандаа ухаан алдаж унажээ. Түүнд амралт, бас бус эрүүл мэндийн шинжилгээ хийх хэрэгтэй байгаа учир эмнэлэгт хүргэсэн гэнэ. Ерөнхийлөгч Франсуа Олландын жүжигчин бүсгүйтэй учир ургуулсан явдлын тухай Closer сэтгүүл баримттай нь дэлгэж орхисон нь тэргүүн хатагтайг ийнхүү сэтгэл санааны гүн цочролд оруулсан бололтой. Уг нь тэргүүн хатагтай сэтгүүлд нийтлэгдэх гэж буй зүйлийн тухай өмнө нь мэдсэн байсан боловч Хувь хүний нууцын тухай хуулиар далайлган сэтгүүлийг энэ тухай нийтлэхээс нь сэргийлж чадна гэж найдаж байжээ. Гэвч сэтгүүлийн зүгээс тэр бүхнийг тоолгүй Ерөнхийлөгчийн нууц явдлыг илчилж орхисон учир Валери Триервейлер улс үндэснийхээ өмнө ичгүүртэй байдалд ороод байна.
Хэдэн жилийн өмнө тэр ч бас Ф.Олландын нууц амраг байж байгаад дөрвөн хүүхэдтэй хамтран амьдрагчаас нь салгаж, өнөөдөр тэргүүн хатагтайн зэрэгт хүрснийг францчууд мэднэ. Ерөнхийлөгч Ф.Олланд түүнээс болж хүүхдүүдийнхээ ээжээс салсан ч Валеритай гэрлэлтээ батлуулаагүй юм. Тиймээс энэ удаагийн явдал Валери Триервейлерийг тэргүүн хатагтай гэх эрхэмсэг нэр, эрх ямбанаас нь амархан салгаж мэдэх юм. Үнэндээ энэ удаагийн явдлын дараа францчууд Валери Триервейлерийг Элисейн ордноос явуулахыг хүсч байгаа нь олон нийтийн санал асуулгаас тодорхой харагдаж байна. Тэд хамтран амьдрагчдаа хууртсан хөөрхий эмэгтэйг өрөвдөх биш харин ч татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр үрж байгаа Валери хатагтайг явуулах нь дээр үзэж байгаа аж.

Өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан Валери Триервейлер хэдийгээр Ерөнхийлөгчийн албан ёсны гэргий биш боловч тэргүүн хатагтайн эдлэх ёстой бүх эрх ямбыг зарим талаараа бүр хэтрүүлэн эдэлж, Элисейн ордонд өөрийн гэсэн албатай, таван хүн цалинжуулж ажиллуулдаг, үүндээ сар бүр 20 мянга шахам евро зарцуулдаг байна. Тийм ч учраас улстөрчдийн хувийн амьдралын тухайд төдий л сонирхоод байдаггүй, энэ нь тэдний л асуудал гэж үздэг францчууд Ерөнхийлөгчөө хамтран амьдрагчаасаа салсан нь дээр гэж үзэж байгаа аж.


Ерөнхийлөгчтэй нэр холбогдсон жүжигчин Жули Гэйт
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан