Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Украины тусгайгийнхан экс сайдаа ухаан алдтал зодчихжээ
Украины нийслэл Киевт болж байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн тусгайгийн “Беркут” тасгийн дайчид “Украины гуравдах бүгд найрамдах улс” хөдөлгөөний тэргүүн, ДЯЯ-ны сайд байсан Юрий Луценког зодсоны улмаас тэр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Луценкогийн гэргий Иринагийн хэлж байгаагаар бол сөрөг хүчнийхэн нэгдүгээр сарын 10-ны шөнө Киевийн тусгайгийн “Беркут”- ийн хүмүүс олноороо цугларсан Святошины удирдах газрын дэргэд байсан юм байна. Жагсачид, цагдаагийнхан мөргөлдөж эхлэхэд Луценко тусгай тасгийнхан, сөрөг хүчнийхнийг зохицуулан ойлголцуулах гэж байтал “Беркут”-ын цагдаа нар экс сайдыгаа толгой түрүүгүй балбаж эхэлсэн гэнэ. Экс сайдын нүдний шил хагарч өөрөө газар унан ухаан алджээ.

Бориспол дахь Лениний хөшөөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэн гурван хүнийг браьж Киево-Святошины  шүүхээр оруулснаас хамаг хэрэг эхэлж жагсаал хийснээр жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсан байна. Эхлээд шүүхийн танхимд эмх замбараагүй байдал гарч, гадаа нь жагссан олон нийт “Эрх чөлөө” намын туг далбаа барин шүүхийн хашаа руу албаны машинуудыг нэвтрүүлэхгүй, гадагш гаргахгүй  хаажээ.

Мөргөлдөөний явцад “Эрх чөлөө” намаас Украины парламентад сууж байгаа хоёр гишүүн өөр бас хэд хэдэн хүн өртөж бэртсэн гэж байгаа ч  ДЯЯ-ын сайт энэ үеэр хүн бэртэж гэмтээгүй гэж мэдээлж байна.
Луценкогийн гэргий Ирина “Хүмүүс “Беркут”-ынхныг дуулгаа тайлж, багаа аван баримт бичгээ үзүүлэхийг шаардсан. Гэтэл тэд шууд л хүмүүсийг балбаж эхэлсэн. Юра Дотоод явдлын сайд байсныхаа хувьд жагсагчид, тусгай тасгийнхныг зохицуулж мөргөлдөөнөө, цус урсгахаа зогсоохыг шаардаж байтал тэд шууд л тархи толгойгүй балбаж, нүдний шилийг нь хагалан газар унагасан. Цус нэлийтэл урсаад л аймаар байлаа. Газар унаад тэр ухаан алдсан ч тусгайгийнхан балбасаар байсан” гэж ярьжээ.

Экс сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Лариса Сарган хэвлэлд өгсөн ярилцлагадаа Луценко тархины битүү бэртэл авч, арьсан дор нь гурван ч газар цус хурсан гэсэн байна.
Үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүс Луценко цагдаа нараас эхнэрээ хамгаалах гэж оролдож байхад нь цагдаа нар толгой руу нь бороохойдож унагасан гэжээ. Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар нүдний шилийг нь хага цохих үед нүдэнд нь шил орсон гэж байна.

Украины ДЯЯ-ын сайд асан Юрий Луценко одоо Киевийн нэгэн хувийн эмнэлэгт байгаа юм байна.
Киевийн цагдаагийнхан энэ талаар ямар нэг тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа ч гэсэн цагдаа нарыг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн прокурор хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл бас байна.
0 Сэтгэгдэл
manai tusgai tasgiinhnaas davaad garchihsan yum bish uu
Хамгийн их уншсан