Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
8 жил комд байсан Ариэль Шарон нас нөгчлөө
Сүүлийн найман жилийн туршид комд байсан Израилын ерөнхий сайд асан Ариэль Шарон 85 насандаа нас нөгчлөө. Тэрээр израилын Засгийн газрыг 2001-2006 онд тэргүүлж байсан юм. Ариэль Шарон 2006 оны нэгдүгээр сарын 4-нд цус харваад комд орсон юм. Түүнд хэд хэдэн удаа мэс засал хийсэн ч мэс заслын дараах хүндрэлээс гарч чадалгүй иерусалимын “Хадасса” эмнэлэг, “клиникийн “Шиба” эмнэлэгт хэвтэж байсан юм. Ариэль Шароны бие энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс муудаж бөөрний дутагдалд орон аажимдаа эрхтнүүд нь ажиллахаа больж эхэлжээ.
Ариэль “Арик” Шарон 1928 оны хоёрдугаар сарын 27-нд Кфар-Малаль тосгонд төрсөн. Тэрээр бүр 14 настай байхдаа “Хагана” хөдөлгөөнд элсч цэргийн албаны туршлагатай болсон бол дэлхийн хоёрдугаар дайны үед 20 насандаа “Александрони” бригадад салаа командалж, дараа нь рот, дайны төгсгөлөөр “Голани” бригадад тагнуулын анги тэргүүлж байсан байна.
Гэхдээ 1953 онд тагнуулын офицерын курс төгсч байж л сая офицер цолтой болжээ. Шарон 1947-1949 оны Тусгаар тогтнолын төлөөх дайн, 1956-1957 оны “Кадеш” ажиллагаа, 1967 оны Зургаан өдрийн дайн, 1973 оны Хөлөг онгоцны дайнд зэрэг дөрвөн оролцож явсан юм.
1999 оны намраас “Ликуд намыг тэргүүлж,  2005 оны арваннэгдүгээр сард “Кадима” намыг байгуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан