Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Дэлхийн брэнд гэхээр сайн гэж ойлгож болохгүй

АНУ-ын эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын газар “Castleberry’s food” нэртэй компанийн үйлдвэрлэсэн бүх хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдаалахгүй байхыг анхааруулжээ. Учир нь, уг компанийн үйлдвэрлэдэг чили сүмснээс эхлээд лаазалсан үхрийн мах хүртэлх 90 нэр төрлийн бүтээгдэхүүнд нь ботулизм нэртэй асар хортой өвчний савханцар илэрсэн аж.
Үйлдвэрлэгч компани үүнээс болж үйлдвэрээ хаан богино хугацаанд 8500 гаруй худалдааны цэгээр шалгалт хийн аминд аюултай бүтээгдэхүүнээ хураан авахаас аргагүйд хүрсэн байна.
Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр бүтээгдэхүүн нь дутуу чанагдсаны улмаас ботулизмын савханцрууд дотор нь үржиж эхэлсэн гэнэ. Хэдий анхааруулга гарсаар байсан ч Индиана болон Техас мужид дөрвөн ч хүн энэ компанид үйлдвэрлэсэн чили сүмс хэрэглээд хордлого авсан байна.
Ботулизм үүсгэгч савханцар нь дэлхийн хамгийн хүчтэй хор ялгаруулдаг гэдгээрээ Гиннессийн дээд амжилтын номонд орсон байдаг. Энэ савханцар нь дутуу чанасан, технологийн алдаатай хийсэн давсалсан хиам, нөөш, утсан мах, загас зэрэгт үрждэг аж. Хүчилтөрөгчгүй орчинд ихээр үржин хүний ходоодны хүчилд дийлддэггүй учир энэ савханцар нь үхэлд хүргэх аюултай. Дэлхийн бусад оронд ч ийм технологийн алдаатай хийсэн бүтээгдэхүүнээс болж компаниуд олон удаа бүтээгдэхүүнээ зах зээлээс татаж авах тохилдол гарч байжээ.
Монголд давсалсан хиам, нөөш, утсан мах, загас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани, аж ахуйн нэгж байдаг. Хүмүүс ч хордлого авах нь цөөнгүй. Харин хиам, лаазалсан бүтээгдэхүүнээс болж хордлого авлаа гэхэд тухайн үйлдвэрлэгч нь зах зээлээс бараагаа татаж авч байсан түүх алга. Гуравдугаар сарын 15-нд дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр. Энэ өдрөөр ч бид хүнсний баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэж чадал¬гүй л өнгөрдөг.
Саяхан даа, хэвлэлээр Хятадад үйлдвэрлэсэн бэлэн гоймон идээд хордож, ам, хамраар нь өт гарч үхсэн хоёр охины талаар бичиж байв. Гэтэл одоо болтол дэлгүүрийн лангуу, ТҮЦ-ийн шилний цаана бэлэн гоймон байсаар л…
Момофуку Андо гэх япон эр бэлэн гоймонг 1958 онд зохиосноос хойш дэлхийн 52 оронд энэ түргэн хоолыг үйлдвэрлэгддэг болжээ. Уг нь бэлэн хоолыг уулчин, хайгуулч гээд хөдөө хээрээр явдаг хүмүүст хэрэглэж бай гэж зориулсан юм билээ. Гэтэл энэ нь яваандаа залхуу, ядуу хүмүүсийн хэрэглээ болж хувирчээ. Монголчуудад бол бүр эсрэг хэрэглээ болжээ. Архинд шартсан хүмүүс л голдуу бэлэн хоолонд дурлаад байна.
Бэлэн хоолыг хурц, содон амттай болгодог бодис глютамат гэх. Тэр нь байвал зохих хэмжээнээс хэтэрвэл толгой өвдөх, зүрхний цохилт хурдсах, дотор муухайрах, нойр хүргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг нь Европт “хятад рестораны хам шинж” гэж нэрлэдэг. Глютаматыг нь хятадууд хоолондоо эртнээс хэрэглэж ирсэн байна. Амтыг хүчтэй болгодог болохоор тодорхой хэмжээгээр дасч, глютаматгүй хоол амтгүй мэт санагдах болдог аж. Харин монголчууд махгүй бол амтгүй гэх мөртлөө гэдэс ходоод хамгийн хямралтай, архинд хордсон сульдаж ядарсан үедээ энэ хоолыг таашаах нь үнэхээр хор.
1939 онд Оросын эрдэмтэн Ефремов гурилыг В1,В2,РР амин дэмээр тээрмэн дээр нь баяжуулах аргыг сэдсэн юм. Үүнээс хойш дэлхийн 80 гаруй оронд гурилыг аминдэмээр баяжуулж байгаа бөгөөд АНУ-д гурил үйлдвэрлэгч нь заавал аминдэмээр баяжуулах хуультай. Оросын хуульнд витаминжуулсан гэх бүтээгдэхүүний байгаа аминдэм нь хүний өдрийн хэрэгцээний 25-50 хувиас багагүй байх ёстой юм байна. Үүнээс бага нөхцөлд витаминжуулсных нь хэрэгцээ гардаггүй болжээ. Гурил бол монголчуудын хамгийн өргөн хэрэглээ. “Улаанбаатар”, “Алтан тариа” гээд томоохон үйлдвэрлэгчид аминдэмээр баяжуулсан гурил үйлдвэрлэх дэвшилтэт технологи хэрэглэх цаг хэдийнээ болжээ. Алийн болгон амьтны адагт нүдээ нээх билээ.
Монголчуудын бас нэг сэтгэл эмзэглүүлсэн хэрэглээ бол гудамж талбайд ил задгай зарж байгаа жимс. Оросын зах зээл дээр зарж байгаа жүрж, гадилыг хүний эрүүл мэндэд хамгийн аюултай болохыг Оросын эмч нар тогтоожээ. Янз бүрийн химийн бордоо ихээр ашигласан болохоор ялангуяа хүүхдэд их хортой тусч, зүрх, нойр булчирхайн гажиг үүсэх, сэтгэцийн хэвийн ажиллагааг нь алдагдуулахад хүргэдэг аж. Монголын гудамжаар дүүрэм алим, жүрж зэргийн хадгалалтын буруу нөхцөлтэйгөөр худалдаалж байхад манай эрдэмтэд байг гэхэд холбогдох байгууллагынхан анзаарах ч үгүй байгаа нь гайхалтай.
Хятадууд жимс, ногоог удаан хадгалж, муутгахгүйн тулд савлахын өмнө тусгай бодисоор бүрхдэг юм байна. Түүний ачаар өнгө нь гоё болж, удаан хугацаанд мууддаггүй аж. Тэр бодисын нэр нь фенол. Харин ургац түргэсгэдэг нь бодис нь алар нэртэй. Энэ бодис нь боловсролтыг хурдасган алимны нягтралыг ихэсгэдэг гэнэ. Алрыг хувын ангидридийг N,N-диметилгидразинтэй урвалд оруулан гаргаж авдаг. N,N-диметилгидразийг нь гептил гэдэг нэрээр пуужингийн шингэн түлш байдлаар ашигладаг гэнэ. Алим боловсорч гүйцсэний дараа алар алимны хүчил ба гептил болж буцаж задардаг юм байна. Харин боловсроогүй ногоон алим хортой байх нь. Гептил синилийн хүчлээс зургаа дахин хортой. Швейцарьт аларыг 1986 оноос ашилахыг хориглосон бол тариаланг хортон шавьжаас хамгаалах зорилгоор ашигладаг пестицидууд хүний биед хуримтлагдсаар хорт хавдар үүсгэдгийг аль эрт нотолсон юм. Харин хятад жимс ногоог хэрэглэх тоолондоо бид хордсоор.
Хятадад лейкеми /цусны хорт хавдар/-аар өвдсөн залуу олширч байна. Шалтгаан нь өөрийн улсад үйлдвэрлэсэн дарсан халуун ногоо ихээр иддэг байсан явдал гэж эмч нар тайлбарлажээ. Хэрэв бид ч гэсэн түүнээс хүртээд байвал хоёрхон сая хүн юухан байхав дээ. Монголд цусны хавдрыг сайн эмчилж чаддаггүй болохоор хэдхэн хоногийн дотор л ум ма ни бад ми хум болно.
Дэлхийд брэнд болсон л бол сайн бүтээгдэхүүн гэж ойлгож болохгүй. Хүнсний будагч ихээр хэрэглэдэг ундаа, бялуу зэрэг бүтээгдэхүүний найрлагад орж байгаа будагч, амт оруулагч, муутгахаас сэргийлэгч зэр¬гийн орцыг үйлдвэрлэгч нь заавал зааж байх ёстой. Тэгээгүйгээс алдарт колаг насаараа хэрэглэсэн олон хүн ясны сийрэгжилттэй болж байна.
Саяхан 1423 эмэгтэй 1125 эрэгтэйг хамарсан судалгаа явуулахад кола байнга ууж байсан хүмүүсийн ясны эрдэсжилтийнх нь нягтрал буурч хэврэг болж буйг тогтоожээ. Коланд агуулагддаг фосфорын хүчил кальцийг шингэхэд саад болон биеэс илүү хурдан гадагшлуулдаг нөлөөтэйгээс ийм үр дүнд хүрдэг байна. Интернэтээс колагоор зэв арилгадаг, үхрийн мах хийчихээд хэд хоногийн дараа харвал хайлдаг, ясыг сийрэгжүүлдэг, царай харлуулдаг гэсэн мэдээлэл олж уншвал нэг их гайхаад хэрэггүй.
Эцэст нь, дэлхий нийтээр түргэн муудаж исдэг хоол моодонд орж байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Тухайлбал, хоёр хоноод л эсэлдчихдэг монгол тараг. Өдөртөө гашилдаг сүү. Жаахан л удвал муудчих гээд байдаг мах гээд химийн элдэв найрлагагүй эрүүл хүнсээ хэрэглэх хэрэгтэй болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан