Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Үл мэдэгдэх нисдэг биет Бремений нисэх буудлын ажлыг алдуулжээ

Юу нь үл мэдэгдэх нэгэн нисдэг биет германы Бремен хотын нисэх буудлын ойролцоо тэнгэрт гурван цаг гаруй саатаж агаарын хөлгүүдийн нислэгийг хэдэн цагаар саатуулсан байна. Нисэх онгоц, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс буудлын захиргаа Франкфурт-на-Майне и Ганновер орох нислэгүүдийг хойшлуулсан бол Парисаас ирж байсан онгоц буух зөвшөөрөл хүлээн хотын дээгүүр нэлээд удаан тойрч ниссэн байна. Ингээд ч зогссонгүй маргааш өглөө нь Франкфурт орох байсан нисэлгээ өөрчилжээ.

Үл мэдэгдэх нисдэг биет диспетчерийн цамхгийн нэг цонхоор харагдаж эхлэхэд  тэд хэсэг ажигласнаа цагдаа дууджээ. Ингээд хэсэг хугацааны дараа үл мэдэгдэх нисдэг биетээс сонин гэрэл гарч эхэлснийг олон зуун хүн харсан байна.
“Эхлээд бид ямар нэгэн онгоц юм уу нисдэг тэрэг  удирдлагаа алдаад явж байна гэж бодсон чинь  буухгүй байсан. Энэ бол үнэхээр сонин зүйл” гэж Моника Мерзве гэдэг эмэгтэй хэлжээ.

“Чухам юу байсныг бид одоо болтол мэдээгүй байна. Гэхдээ тэнд ямар нэг зүйл үнэхээр байсан” гэж Бремений цагдаагийн төлөөлөгч хэлж байна. Хууль сахиулагчид үүнийг Үл мэдэгдэх нисдэг биет, харь гарагийн хөлөг гэхээсээ ямар нэгэн нисэгчгүй онгоц, агаарын бөмбөлөг байсан байж мэдэх юм гэж байгаа гэнэ. Юутай ч агаарын орон зайд хууль бусаар ямар нэгэн биет нэвтэрснийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хэрэв буруутай хэн нэгэн тодрох юм бол тав хүртэл жилийн хорих ял, ммөнгөн тогуулийн ял хүлээж байгаа юм.
0 Сэтгэгдэл
agaarin oron zaid huuli zorchij bna
barij avad shitgesen bgaa haragdhim da ha ha
barij avad shitgesen bgaa haragdhim da ha ha
TER HARI GARIGIIHNIIG BARIAD TORGOH HEREGTEI
Хамгийн их уншсан