Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Аялал жуулчлалын салбарыг сурталчлахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлнэ

Аялал Жуулчлалын Үндэсний Төв Монголын Сэтгүүлчдийн Эвлэлтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын аялал жуулчлалын салбарыг сурталчлах, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг олон нийтэд үнэн бодит, шуурхай хүргэх зорилгоор хамтран ажиллах уг санамж бичгийг АЖҮТ-ийн захирал О.Цоодол, МСЭ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн П.Даваасүрэн нар баталгаажууллаа.
Тус санамж бичигт Монгол орны аялал жуулчлалын нөөц, боломжуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, аялал жуулчлалын салбарын бодлого тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийнхэнд ил тод, нээлттэй, үнэн бодитоор ойлгуулах, олон нийтэд хүргэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагчдын мэдээллийн цахим цонх бий болгох, Монгол Улсад ирэх гадаадын жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах, аялал жуулчлалын салбарын байгууллагуудыг дэмжин сурталчлах, сэтгүүлзүйн болон аялал жуулчлалын салбарын уялдаа холбоог хэрхэн өргөжүүлэх талаар хамтын ажиллагааны хэлбэрүүдийг тусгасан байна. Мөн Монголын аялал жуулчлалын салбарыг хэвлэл мэдээллийн сувгаар гадаадад болон дотоодод сурталчлах арга замыг судлах, үйл ажиллагааны хамтарсан судалгааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хамтын ажиллагааны эхний бодит ажил нь талууд хамтран сэтгүүлчдэд “Аялал жуулчлалын үнэ цэнэ” сэдвээр сургалт явуулахаар хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулан ажлаа эхлүүлээд байна.

0 Сэтгэгдэл